“Зоос” банкны гүйцэтгэх захирал Ш.Чуданжийд холбогдох хэргийг өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-д зааснаар бусдын хөрөнгийг үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож зургаан жил хорих ял оноосон.
Гэхдээ 18 нас хүрээгүй хүүхэдтэй учир 2009 он батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулж, бусдад учруулсан нэг тэрбум 600 сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр болсон юм. Харин Ш.Чуданжий шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан билээ. Түүний давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг ирэх пүрэв гаригт буюу энэ сарын 12-нд нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Хуралд шүүгчээр Л.Даваасүрэн, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Ө.Одгэрэл нар оролцох юм байна.
С.Отгон