
Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабегийн амь нас хутганы ирэн дээр ирээд байгаа талаар Африкийн орнуудын хэвлэлд бичиж эхэллээ. “Хар тив”-ийн бараг бүх орны хэвлэлүүдийн өнөөдрийн дугаарт Сингапурт эмчлүүлж байгаа 88 настай Р.Мугабег цаашид удаан амьдрах найдваргүй болсон гэсэн мэдээлэл тавигджээ. Тэрбээр хорт хавдраар шаналж байгаа юм. Түүнийг ийм өвчин туссан талаар 2009 онд Wikileaks сайт анх удаа олон нийтэд дэлгэж байсан юм. Р.Мугабе 2009 оноос хойш Сингапурт байн байн зорчих болсны гол шалтгаан нь эрүүл мэндэд нь байжээ. Хэвлэлд бичсэнээр бол Р.Мугабегийн бие муудсанаас болж тэрбээр Засгийн газрын хамгийн сүүлчийн хуралдаанд оролцоогүй аж.
Роберт Мугабе нь Зимбабвегийн төрийн эрхэнд 1988 оноос хойш сууж байгаа юм. Зимбабвечууд 2008 онд түүнийг сонгууль луйвардсан гэж буруутгасан. Олон удаагийн бослого тэмцлийн дүнд тэрбээр сөрөг хүчний лидер Морган Тсангвирайтай эрх мэдлээ хуваалцах гэрээ хийсэн ч дараа жил нь хэлэлцээр хүчингүй гэж мэдэгдсэн юм.
Enkhbayar 2012-04-10 202.179.31.242
MAN-iinhan ene hun shig tord MUU GAI bololgui dald oroosoi bilee. Orond ni MAHN garch irne gej bodohoor unen laitai, ain.
hi 2012-04-10 202.70.45.138
sarmagchin mini dald or
Gogo 2012-04-10 85.26.235.104
Bas l ovoo muu nohoi shuu Zimbab hugjliin ed garaan eer bhad l ene hun turiin erhiig gartaa avsan gej bgaam daa Neg hunii gemees bolj buhel buten uls ornii huvi zaya ingej buruugaar irgeh gej Nadaar ehelj nadaar duusna,nadaas uur burhan ugui gedeg ug sanaand orchloo
Зочин 2012-04-10 202.179.16.178
Манай МАН шиг дарангуйлагч бузар хар л***р байна шд үхээч
Зочин 2012-04-10 122.201.18.150
hereggui ee hugshuun uhej baigaa yumnii hoinoos haraaj nugel huraaj yaahiin. ugaasaa yamar ch nugelten tuluusuu tuldug yum.