“Эрдэнэзуу”-гийн сан хөмрөгчийг шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

“Эрдэнэзуу”-гийн сан хөмрөгчийг шүүх хурал хойшлов

Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан  бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурхныг хуурамч 22 бурханаар сольсон “Эрдэнэзуу” хийдийн сан хөмрөгч  Ю.Баяраа, хамтран үйлдсэн С.Энхтайван нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болох байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь нэг шүүгдэгчийн өмгөөлөгч гадаад улсад явж байгаа учир түүнийг ирсний дараа хурлыг  товлох гэнэ. 

Тэднийг Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.

Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, шүүгчээр Ч.Хосбаяр, С.Оюунчимэг, улсын яллагчаар О.Гэрэл нар оролцох байв.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж