тусгай албад, цагдаа сүнсээ зайлталаа айдаг. Учир нь энэ Монгол эмэгтэй
өдий 58 нас хүртлээ боломж л гарвал Хятадын колончлолыг эсэргүүцэж
дугуйлан хөдөлгөөн үүсгэж өвөр Монголчуудынхаа төлөө үгээ хэлж, уран
бүтээл хийж тэмцэж явжээ.
Чингэхдээ уран
бүтээлдээ хайр энэрэл, хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшил, бахархал зүтгэл
шингээж тэмцсэн юм. Түүний бичсэн ямар ч зүйлийг дор нь Хятадын тусгай
албад сандран гүйлдэж
шалгаж хурааж байсан байна. Дэлхийн хамгийн
хүчирхэг гэх Хятад улс нь хөхний хорт хавдар тусч мэс засал хийлгэсэн,
уушгины сүрье, астма, хэрэх зэрэг олон зүйлийн хүнд өвчинд нэрвэгдсэн
энэ ядруу Монгол эмэгтэйгээс юунд ингэтлээ айх болов? Энэ эмэгтэй хэн
бэ?
Энэхүү эмэгтэйг Говрууд овогт Баатарцогтын Хуучинхүү
гэдэг.Энэ эмэгтэй Хятадын харгис колончлолд зовж байгаа өвөр
Монголчуудын нэгэн жараны элэг эмтрэм түүхийн гэрч юм. Хуучинхүү гуай
өдрөөс өдөрт элсжиж байгаа төрөлх нутаг, Хятад соёлд аргагүй мөхөсдөж
байгаа цөөхөн Монголчуудыгаа өрөвдөн энэрч, энэ насаа итгэлийн зул
болгож өөрийн зохиол бүтээлээр тэмцэж явжээ.Үнэндээ түүний зохиол
бүтээлд Хятад улсыг айлгаж сүрдүүлсэн биш Монгол хүн Монгол үндэстнээ,
байгал дэлхийгээ, үр хүүхдээ яаж хайрлахыг л голдуу бичсэн байдаг
байлаа.
Айсан
хүнд аргал хөдлөнө гэдэг шиг энэхүү эгэлхэн эмэгтэйг 480 илүү хоног
шоронд тамлаж улмаар хуулиас гадуур ОР СУРАГГҮЙ болгосон байна. Энэ
эмэгтэйгээс Хятадын төр, шүүх засаглал нь хүртэл үнэхээр айдаг юмсанж.
гуай Хятадын соёлын хувьсгалын хүнд бэрх он жилүүдийг биеэр туулж,
хатуу амьдрал дундаас өөрийн зүтгэл тэмцлээр БАГШ хэмээх мэргэжлийг
эзэмшиж Монгол хүүхдүүддээ багшилж, Монгол ухаан соёлыг хамгаалахад оюун
ухаанаа дайчлан явжээ.
Хуучинхүү багш ( www.nutuge.com,
www.ehoron.com, www.mongolger.net ) зэрэг веб сайт болон форумыг Монгол
соёлоо аварья гэсэн үзэл бодолтой нэг бүлэг Монголчуудтай хамтарч эрхлэн
ажиллуулж байв.
Гэвч түүний хийсэн, бүтээсэн бүгдийг Хятадын цагдаа
тусгай албад хүчээр хураан авч устгаж, хамтран зүтгэгчдидтэй нь хорьж
цагдаж байсан байна. Түүний 10-н жилийн турш нойр хасан, ясаа янгануулан
сууж бичсэн уран бүтээлийг Хятад цагдаа нар нүдэн дээр нь устгахад
урсах нулимсаа залгин Хятадуудын доромжлол, атаархалыг тэвчин зогсож
байсан гэдэг.
Хуучинхүү багш доромжлох тусам долоон бурхан од шиг
гялалзаж Чулуун зүрхтэй хайлаас, Чулууны өчил хэмээх уран бүтээлээ удаа
дараа хэвлүүлж, хураалгаж устгуулж байсан байна. Түүний хэвлүүлсэн
номыг 3000-р тоолох хэмжээгээр устгаж байлаа.
ховор завшаанаар Монгол улсад хэвлүүлсний дараа Хуучинхүү багш
хэлэхдээ: Хятад цагдаа нар миний номыг хурааж устгаж байсан юм даг. Одоо
тэгвэл Монгол уншигчидадаа бэлэглэе хэмээж байсан нь нэгийг өгүүлнэ…
Түүний
эх нутагтайгаа гандсан бие, эх соёлтойгоо доромжлуулсан амьдрал нь
зөвхөн итгэл, хүлээлт, мөрөөдлөөр амьсгалж амьдрах эрчимээр тэтгэгдэж
байсан гэлтэй.
Хуучинхүү багш Монгол хүн болж төрснийх тусгаар Монгол
улсад очиж үзэх юмсан гэсэн туйлын хүсэл нь нэгэн удаа тохиолдлоор
биелжээ.
Түүний хүслийг мөнх тэнгэр таалж өвөр Монголчуудад олдох
ховорхон завшаанаар Улаанбаатар хотод 7-хон хоног айлчилсан нь 2004 он
байлаа.
Монгол улсын хил давснаас эхлээд түүний зүрх сэтгэл баясаж зүйрлэшгүй сайхнаар Монгол улсыг магтан бахархаж бичсэн байдаг.
тэрэлжийн хөндийд хөл нүцгэн алхаж байхдаа: …Миний үзэл бодол хайр
сэтгэлийг агуулан яваа үеэс сая амь насанд минь үнэлшгүй эрхэм. Тэглээ
гээд хэдэн арван жил л бишүү. Ямар ч болтугай, би сэтгэл зүрхээ энд
хоцроож эндэх хаврын цэцэг намрын үртэй ханьсуулан уул усыг мануулсугай.
Хэдийгээр энгийн өтөл амь нас ч би сэтгэл зүрхээ чамлалгүй энд үлдээе,
Монгол миний зүрхээр дутах биш ч харин миний зүрхэнд Монгол дутагдаж
болохгүй…хэмээн бичиж байжээ…
Монгол улсаас явахдаа нулимс
цийлэгнүүлэн Утсан ширхэг мэт амь нас минь, өргөн далай шиг Монгол соёл
минь! хэмээн тусгаар Монгол улсдаа сэтгэл зүрхээ үлдээн одсон юм.
Хуучинхүү
багш Би хэзээ дахин Монгол улсдаа ирдэг бол, миний сэтгэл дэх бурхан
богдын орон! Гэвч амьддаа би бас ирнэ, Гурван голын эх, Бурхан халдун
ууландаа, Хар хориндоо мөргөхөөр ирнэ…хэмээн эргэн уулзахын ерөөл
тавин одсон билээ.
Түүнийг мөнх тэнгэр ивээж эрх чөлөөтэй болгох болтуухай!