Бурхантын хөндийн ууган сургууль ойгоо тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Бурхантын хөндийн ууган сургууль ойгоо тэмдэглэнэ

Дархан-Уул аймгийн Нэгдүгээр дунд сургуулийн 50 жилийн ой энэ онд тохиож байгаа ажээ. Дөрөвдүгээр сарын 20-нд энэхүү ойн албан ёсны арга хэмжээ болох бөгөөд тус сургуулийн 2000 оны төгсөгчдөөс сургуулийнхаа ойд зориулан үе үеийн төгсөгчдийнхөө дунд 2 сая төгрөгийн шагналын сантай сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулах гэж байна. Тэмцээн Дархан-Уул аймгийн Спортын ордонд дөрөвдүгээр сарын 19-ний пүрэв гаригт болох бөгөөд техникийн зөвлөгөөн дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 16.00 цагт эхлэх аж.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, “Залуу Монгол” корпорацийг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан М.Сономпил нарын эрхмүүд тус сургуулийн төгсөгчид ажээ.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж