Лигийн хувь заяа эхлэлдээ биш төгсгөлдөө байдаг

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Лигийн хувь заяа эхлэлдээ биш төгсгөлдөө байдаг

Нэгэн алдартай дасгалжуу­лагчийн хэлсэн дээрх үг юутай үнэн бэ. Алаг бөмбөгийн хорхойтнуудын ихээр шимтдэг Английн “Премьер лиг”, Испанийн “Ла лиг”-ийн энэ улирлын тоглолт дээрх үгийг баталж байна. Будант Альбионд тасархай явсан “Манчестер Сити” өдгөө тун хүнд байдалд орсон бол Иберийн хойгт гялалзаж явсан “Реал”-ын нөхцөл байдал ч сайнгүй болов. Харин олны анхаарлын төвд байгаагүй “Манчестер Юнайтед”, “Барсе­лона” зангарагаа харуулах нь тэр.
“Сити” мөрөөдлөө хойшлуулна

“Манчестер Сити”-гийн гайхал­тай эхлэлийг хүн бүр ам уралдан магтаж байсан цаг саяхан. Гэвч Роберто Манчинигийн супер зэрэглэлийн дасгалжуулагч биш гэдэг нь батлагдаж, баг нь өдгөө аваргын төлөөх өрсөлдөөнөөс хол хаягдаад байна. “Манчестер Сити”-д энэ улиралд мөнхийн өрсөлдөгч “Ман­чес­тер Юнайтед”-аас долоон онооны илүүтэй явсан үе бий. Харин өдгөө байдал 360 хэм эр­гэж, Манчинигийн хөвгүүд “Улаан чөтгөрүүд”-ээс найман оноогоор хоцрох болов. Улирлын тоглолт өндөрлөхөд ердөө зургаан тоглолт үлдсэн энэ үед дээрх зөрүүг нөхнө гэдэг бараг боломжгүй зүйл. “Манчестер Юнайтед”-ыг үхэхээс бусдыг үзсэн агуу Сэр Алекс Фергюсон удирдаж байгаа шүү дээ.

“Сити” 32 дугаар тойрогт “Арсенал”-д 0:1-ээр дийлдсэн нь энэ улирлын аварга багийн нэрийг үндсэнд нь тодруулчих шиг болов. Өөрөөр хэлбэл тэдний аварга болох мөрөөдөл нэг жилээр хойшилсон. Тоглолт ийм дүнтэй өндөрлөсөн нь тун шударга явдал байлаа. Учир нь “Их буучид” тоглолтын эхнээс л хүчтэй довтолгооноор бөмбөгдөж, “Сити”-гийн арын албаныханд амсхийх зай өгөөгүй юм. Хэрвээ зочид хоёрдугаарт давхарт сайн тоглодог хамгаалагчидгүй байсан бол хаалгач Жо Харт нь шүүрэн шанага болох байсан. “Арсенал” эхний хагаст бүрэн ноёлсон ч гоол хийж чадаагүй нь эсрэг багт урам хайрласан биз ээ. Хэрвээ Робин ван Персигийн мөргөсөн бөмбөгийг орж явахад нь багийн анд Томас Вермалэн хаагаагүй бол тооны зөрүү бүр холдох байлаа. Хоёрдугаар хагаст “Сити” овоо сэргэсэн ч тоглолтын гол уур амьсгалыг талбайн эзэд барьсан хэвээр байв. Тоглолтын хувь заяа 87 дахь хоромд шийдэгдэж, Микель Артетагийн 16 метрийн торгуулийн талбайн гаднаас гүйцэтгэсэн хүчтэй цохилт байндаа туссан юм. Үүний дараахан Марио Балотелли нь хоёр дахь шар хуудсаа хүртсэнээр “Сити” хүний дутуу үлдэж, ялагдалтайгаа эвлэрэхээс өөр аргагүй байдалд орсон. Хэрвээ шүүгч жаахан гярхай ажилласан бол адайр аашт хар арьст довтлогч тоглолтын эхэнд л улаан жавтий үзэх байсан даа.

Энэхүү ялалтыг байгуулснаар “Арсенал” 61 оноотой болж, гуравдугаар байраа эргүүлэн авлаа. Тэдэнд түрүүлэх тухай бодол үлдээгүй ч өдгөө эзэлж буй байр нь тун чухал. Учир нь “Премьер лиг”-т эхний гурван байрт шалгарсан баг ирэх улиралд нь “Аваргуудын лиг”-т шууд оролцох эрхтэй байдаг. Харин дөрөвдүгээр байрт орсон нь эрхийн төлөөх халз тоглолтод ордог. Өдгөө “Арсенал”-тай гурав, дөрөвдүгээр байрын төлөө “Тоттенхэм”, “Челси”, “Ньюкасл” тун хүчтэй өрсөлдөж буй. Тиймээс ганц оноо ч тухайн багийн улирлын хувь заяа, цаашдын олон зүйлийг шийдэж мэднэ.

“Барса” яван чангарна

Сар гаруйхны өмнө “Барсе­лона” “Ла лиг”-ийг тэргүүлэгч “Реал”-аас 10 оноогоор хоцорч байв. Энэ нь олон хүнийг яаран дүгнэлт хийхэд хүргэсэн. Үүнээс хойш каталончууд ямар ч алдаа гаргаагүй. Харин “Эзэн хааны баг” энэ хугацаанд гурван удаа тэнцсэнээр тэднийг ердөө дөрвөн оноо зааглах болов.

Тэд хамгийн сүүлд уржигдар “Валенси”-тай хуурай тэнцсэнээр аваргын төлөөх өрсөлдөөн улам гоё боллоо. Ямартай ч “Барса”-гийн хөгжөөн дэмжигчдийн найдварыг “Валенси” алдсангүй, оноо салгаж дөнгөсөн. Хэрвээ Анхель Ди Мариа, Криштиану Роналду цохилтуудаа амжилттай болгож, Карим Бензема болом­жоо ашигласан бол “Эзэн хааны баг”-ийн хөгжөөн дэмжигчид ийн уйтгарт автахгүй байх байсансан.

Бид “Реал”, “Барса”-гийн тог­лолтыг “Эль-Классико”, “Гранд дерби” гэдгээр нь сайн мэднэ. Мөнхийн өрсөлдөгчид дөрөв­дүгээр сарын 21-нд “Камп Ноу”-д тулах хуваарьтай байгаа. Тоглолт “Барса”-гийн дошин дээр болох, дээрээс нь тэд гол учраагаа ялж гаршаад байгааг нь бодох юм бол дөрвөн онооны зөрүү нэг болж багасах магадлал тун өндөр. Дээрээс нь Жозе Моуриньогийн хөвгүүдийн тун хүнд хуваарь хүлээж байгааг дуулгая. Лигтээ гэхэд “Атлетико”, “Севилья”, “Атлетик” гэсэн “хатуу самар”-уудтай үзэж таарах нь. Тэгээд ч тэргүүлж яваад гүйцэгдсэн багийн сэтгэлзүй сайн байхгүй нь ойлгомжтой.

Харин Пеп Гвардьолагийн хөвгүүдийн нөхцөл байдал тэс ондоо. Тэд хамгийн сүүлд хоёрдугаар сарын 11-нд “Осасуна”-д 2:3-аар дийлдсэн. “Реал”-аас 10 оноогоор хоцрох болсон тэр цагаас хойш лигтээ ес тоглохдоо бүгдээс нь гурван оноо авсан сайн формтой. Тэднийг улирлын энэ хэсэгт бүрэн хүчээ дайчилдагийг нь тооцох юм бол “Ла лиг”-ийн аваргын төлөөх өрсөлдөөн анхаарал татаж байна.

“Премьер лиг”-ийн явц:

Баг

Тт

Хо

Тэ

Хд

Х/Г

А/Г

Г/З

О

1

Манчестер
Юнайтед

32

25

4

3

78

27

+51

79

2

Манчестер
Сити

32

22

5

5

75

26

+49

71

3

Арсенал

32

19

4

9

63

41

+22

61

4

Тоттенхэм

32

17

8

7

56

36

+20

59

5

Челси

32

16

8

8

55

37

+18

56

6

Ньюкасл

32

16

8

8

48

42

+6

56

7

Эвертон

32

12

8

12

34

34

0

44

8

Ливерпуль

32

11

10

11

37

34

+3

43

9

Сандерлэнд

32

11

9

12

42

37

+5

42

10

Фулхэм

32

11

9

12

42

42

0

42

11

Сток Сити

32

11

8

13

31

44

−13

41

12

Норвич

32

10

10

12

44

51

−7

40

13

Вест
Бромвич

32

11

6

15

39

43

−4

39

14

Суонси Сити

32

10

9

13

35

41

−6

39

15

Астон
Вилла

31

7

13

11

34

43

−9

34

16

Болтон

31

9

2

20

36

63

−27

29

17

Куинз
Парк Рейнжерс

32

7

7

18

35

56

−21

28

18

Блекбэрн

32

7

7

18

43

67

−24

28

19

Уиган

32

6

10

16

30

57

−27

28

20

Вулверхэмптон

32

5

7

20

34

70

−36

22

“Ла лиг”-ийн явц:

Багууд

Тт

Хо

Тэ

Хд

Х/Г

А/Г

Г/З

О

1

Реал

31

25

4

2

100

27

+73

79

2

Барселона

31

23

6

2

90

23

+67

75

3

Валенси

31

13

10

8

46

37

+9

49

4

Леванте

31

14

6

11

44

41

+3

48

5

Малага

30

14

5

11

44

43

+1

47

6

Осасуна

31

10

13

8

35

52

−17

43

7

Атлетико

31

11

9

11

42

37

+5

42

8

Севилья

31

11

9

11

36

33

+3

42

9

Эспаньол

31

11

9

11

39

41

−2

42

10

Хетафе

31

11

9

11

33

39

−6

42

11

Атлетик

31

10

11

10

45

42

+3

41

12

Райо
Вальекано

31

12

4

15

48

53

−5

40

13

Бетис

31

11

5

15

38

44

−6

38

14

Мальорка

31

9

10

12

32

40

−8

37

15

Реал
Сосьедад

31

10

7

14

38

47

−9

37

16

Гранада

31

10

5

16

28

46

−18

35

17

Вильярреал

31

7

11

13

31

45

−14

32

18

Сарагоса

31

7

7

17

28

56

−28

28

19

Расинг

30

4

13

13

23

45

−22

25

20

Спортинг
Хихон

31

6

7

18

29

58

−29

25

Д.НАНЖИД
“Өдрийн шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж