Ангирмаа Ука хоёр маргалджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Ангирмаа Ука хоёр маргалджээ

“Киви” хамтлагийн продюсер Ангирмаа хамтлагийнхаа охидыг гарын хуруугаараал хөдөлгөдөг. “Киви”-гийнхэн ч Ангирмаагийн үгнээс зөрнө гэж байхгүй. Гэтэл саяхан хамтлагийн ахлагч Ука Ангирмаатай маргалджээ. Ука төрсөн дүүгээ хамтлагийнхаа бүжигчнээр авах гэхэд продюсер Ангирмаа эрс эсэргүүцжээ. Үүнээс болж багш шавь хоёр эв түнжин хагараад байсан гэнэ. Харин удалгүй дахин ярилцаж дүүг нь хамтлагтаа авах болсноор Ука, Ангирмаа хоёр эвлэрсэн байна. Укагийн дүү мэргэжлийн бүжгийн сургуулийг төгссөн бөгөөд эгчээсээ дутхааргүй чадварлаг бүжигчин гэнэ. Ямартай ч эгч дүү хоёр нэг хамтлагт хүчин зүтгэхээр болсон байна.

М.Анир   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж