Тамирчид марафон гүйлтийн бүтэн зай болох 42,195 км зайд цельсийн -26 хэмийн хүйтэнд уралджээ. Марафоны туршид тамирчид сэрүүсэхийн тулд хүйтэн усаар шүршүүлж, ус, ундаа ихээр уудаг бол Хойд туйлын марафонд тамирчид уушгиа гэмтээхээс сэргийлж, баг зүүж, уралджээ. Түүнчлэн олон давхар зузаан хувцастай, цаг агаарын хүнд нөхцөлд уралдсан ч бүгд барианд эсэн мэнд орсон байна.
Эрэгтэйчүүдийн уралдаанд Их Британийн тамирчин Эндрью Мюррей 4:17:08 цагийн амжилтаар түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд Австралийн марафонч Демелза Фарр 6:06:36 цагийн амжилтаар тэргүүлжээ.
Харин даваа гаригт Морокко болсон цөлийн марафон 38,5 км зайд үргэлжилжээ. Уралдаанд зохион байгуулагч орны тамирчин Рахид эль-Морабити 2:50:24 цагийн амжилтаар түрүүлжээ. Эмэгтэйчүүдээс Францын Лоран Клейн хамгийн богино хугацаанд нийт замаа туулсан гэнэ.