Сумдад хоршоог хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Сумдад хоршоог хөгжүүлнэ

Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооноос мэргэжлийн хоршоодтой хамтран “Хөдөө, хоршоолол аян”-ны талаарх мэдээлэл хийлээ. Энэ жил аяны хүрээнд аймаг, сумдад үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодыг чадавхижуулах, сумдад жишиг хоршоог бий болгохын тулд мэргэжлийн 4-5 хүнтэй баг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн сумдад очин ажиллаж, хоршоо нь яаж ажиллах ёстой талаарх арга зүйн зөвлөлгөө өгч сургалт зохион байгууллах юм байна. Мөн жишиг хоршооны тухай иргэдийн боловсролыг сайжруулах гэнэ. Сумын нэг хоршоо нь дор хаяж 50-100 гишүүнтэй байх ба хоршоог хөгжүүлснээр улс орныг нөмрөөд байгаа ядуурлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн хоршоогүй сумдад шинээр хоршоог байгууллах ба хоршоодыг олон чиглэлээр үйл ажиллагаа явуулах тал дээр зөвлөгөө өгөх юм байна.

“Хөдөө, хоршоолол аян”-ны гол зорилт нь иргэдийн санал санаачлгыг дэмжих, зөв мэдээллээр хангаж ажлын байртай болгох, хөнгөлөлттэй зээлд хамруулж тоног төхөөрөмжөөр хангах, орон нутагт нь сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэх явдал ажээ. Иймд хоршоог жинхэнэ утгаар нь хөгжүүлэхэд хоршоодыг чадавхжуулах, сайн менежмент, сайн менежер зэрэг шаардлагатай байгаа гэдгийг хурлынхаа үеэр онцлож байлаа.

Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж