Нийслэлийн Засаг дарга захирамжид дүүргүүдийн хараа хяналтгүй хүүхдийг бүртгэж, эрүүл мэндийн үзлэгт хамруулахыг үүрэг болгосон. Энэ ажлын хүрээнд НХТГ-ын Хүүхэд хамгааллын хэлтсийн мэргэжилтэн, БЗД-ийн Нийгмийн хэлтэс, дүүргийн цагдаагийн хүүхдийн тасагтай хамтран хараа хяналтгүй 67 хүүхдийг олж, бүртгэлжүүлэн ар гэртэй нь холбогдон нийгэмшүүлэх, ТББ-уудтай хамтран эцэг эхчүүдэд зөвлөгөө өгсөн байна.
Өнгөрсөн сарын 29,30 нд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн хүүхдийн тасгийн ахлах дэслэгч, нийгмийн хэлтсийн мэргэжилтэнээр ахлуулсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг “Хараа хяналтгүй хүүхдэд” хэрэгжүүлж байгаа арга хэмжээний 2-р шатанд дүүргийн хэмжээний хараа хяналтгүй нийт 67 хүүхдийг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн нарийн мэргэжлийн 20 гаруй эмчийн үзлэгт хамруулан зохих эмчилгээг эхлүүлжээ.
Тус арга хэмжээнд ЭНЭШТ-өөс Чих хамар хоолой, дотрын, нүдний, арьс өнгөний тус тус нарийн мэргэжлийн 20 гаруй эмч тухайн үзлэгийг явууллаа.
Энэхүү арга хэмжээнд дүүргийн хараа хяналтгүй 70 орчим хүүхдийг хамруулсан.