Ламар Одом “Маверикс”-ийг орхилоо

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Ламар Одом “Маверикс”-ийг орхилоо

NBA-ын шилдэг зургаа дахь тоглогчийн шагнал хүртэж байсан Ламар Одом “Даллас Маверикс” багийн менежертэй тохиролцсоны үндсэн дээр тус багийг орхих шийдвэр гаргасан байна. Улирал эхлэхийн өмнөхөн “ЛА Лейкерс” түүнийг “Даллас Маверикс” руу илгээсэн. Марк Кубаны энэхүү наймааг бүх экспертүүд сайшааж байсан ч Новицкитэй “Маверикс”-т Ламар Одомд орон зай олдсонгүй. Улмаар Одом карьерынхаа хамгийн муу амжилтыг үзүүлж, зарим тохиолдолд тоглолтод оролцохгүй үе ч гарч байлаа. Ийм учраас тэрбээр “Даллас Маверикс” багийн удирдлагуудтай тохиролцож, багаа орхихоор шийджээ. Хоёр талын аль нь ч энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав.

Шинэ дүрмээр энэ улиралд Одом буцаад “Лейкерс”-т очиж болохгүй болохоор “Майами Хит” эсвэл “Оклахома Сити Тандер” зэрэг аварга авахыг хүсч байгаа хүчирхэг багуудын эгнээнд нэгдэхийг үгүйсгэхгүй.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж