Саяхан, энэ сарын 4-нд анх блогерууд нэгэн зурган дээр их хамбын бугуйн дахь цагийг балласан ч цагны ширээн дээрхи тусгал нь хэвээрээр байгааг олж илрүүлжээ. Энэ нь хамбатаны 2009 онд ОХУ-ын Хууль зүйн сайдтай авахуулсан зураг юм байна.
Одоогоор дээрх сайтанд зургийн анхны эх тавигдсан тухай хэвлэлийн алба мэдээлж байгаа бөгөөд засагдсан зургийг эндээс үзэж болно.
Хамбатаны хэвлэлийн албанаас онцлохдоо, график редакторуудын тусламжтайгаар зураг засварлахгүй байх нь тэдний хувьд “зарчмын” асуудал гэж мэдэгдэж байна. “Ямар учраас энэ удаа манай дотоод ёс зүйг зөрчсөн ноцтой алдаа гарсныг чанд нарийн судлах бөгөөд буруутнуудыг хатуу шийтгэх болно” гэж хамбатны төлөөлөгч цохон тэмдэглэлээ.
Үүнтэй зэрэгцэн, дээрх албан сайтан дээрх зургийн цомгоос их хамбатны бугуйндаа цагтай хэд хэдэн зураг алга болсныг сэтгүүлчид онцолж байна. Үүнд, Туркийн элчин Халиль Акынжи, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков, АНУ-ын элчин Жон Байерли зэрэг хүмүүстэй татуулсан гэрэл зураг багтаж байгаа юм.
Шашны албаны сайтан дээр засагдсан зураг тавигдахаас өмнөхөн Оросын Үнэн алдарт шашны тэргүүн бээр сэтгүүлчтэй уулзахдаа хэзээ ч Breguet цаг (зурган дээр байсан гэж таамаглаж буй) зүүж байгаагүй гэж мэдэгдэж байжээ.
Их хамба Кирилл 30 мянган долларын үнэтэй цаг зүүдэг тухай сэтгүүлчид анх 2009 онд анхаарал хандуулж байсан юм. Тэр үед тийм гэрэл зургийг украины хэвлэл нийтэлж байжээ.
Эх сурвалж: Lenta.ru