Toyota үйлдвэрлэлээ нэмэгдүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Toyota үйлдвэрлэлээ нэмэгдүүлэв

Бүс нутгийн хэмжээнд худалдаа хэвийн үргэлжилж байгаа нь Азийн хувьцаа өсөхөд нөлөөлж байна. Хэдийгээр  иенийн ханш сул байгаа ч Японы экспортлогчид тухайлбал, "Nomura Holdings" компани үнээ өсгөсний дараагаар машин үйлдэрлэгч "Toyota Motor" корпораци үйлдвэрлэлийн хэмжээгээ ч өсгөж эхэлсэн байна.
 
"Номура" компанийн зүгээс бүтээгдэхүүний борлуулалтын өсөлт мөн иенинй ханш сул байгаа нь АНУ-аас олох ашгийг нэмэгдүүлнэ хэмээн хэлсэнтэй холбогдуулан Toyota есөн улирлын туршид анх удаа ийнхүү борлуулалтын хэмжээгээ нэмэгдүүллээ. Японы машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч "Hitachi Construction Machinery" компанийн нийт борлуулалтын 26 хувийг Хятад улс эзэлдэг байсан бол энэ үзүүлэлт 2,9 хувиар өсчээ. Австрали улсын захууд дөрөв хоногийн амралтын өдрийн дараагаас дахин онгойхтой зэрэгцээд түүхий нефтийн үнэ унаж, дэлхийн хамгийн том уул уурхайн компани болох "BHP Billiton"-ы хувьцаа 0,8 хувиар уруудлаа.
 
MSCI Asia Pacific Index буюу Ази Номхон далайн орнуудын хувьцаа Хонконгийн арилжаа эхлэхээс өмнө 0,1 хувиар дээшилж Токиод өглөөний 9:59 цагийн байдлаар 124,27 ам.доллар болсон байна.  Хятад улс зорилтот өсөлтөө доош татсанаас  үүдэн Азийн хувьцаан дахь  жишиг үзүүлэлт ч мөн адил 3,7 хувь болж буурсан юм.
 

Б.Энхцэцэг
http://mongolianeconomy.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж