Хятадад газрын төлөө тэмцэгчдийг хорьжээ

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Хятадад газрын төлөө тэмцэгчдийг хорьжээ

Эрх баригчдад газраа булаалгасан иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгсөн Хятадын хуульч Ни Юлан, түүний нөхөр Дон Жицинь нар хоёр жил найман сар шоронд хоригдох ял сонсчээ.

Хөгжлийн бэрхшээлтэй Ни Юлан, түүний нөхөр Дон Жицинь нарыг нэг жилийн өмнө баривчилсан юм байна. Хятадын хууль сахиулагчид хэл ам гаргаж, хувийн болон нийтийн өмчийг санаатай эвдлэн сүйтгэсэн гэж тэдэнд ял оноосон байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Египетэд “Арабын хавар” хувьсгалын шуурга дэгдэж, Хятадад газраа булаалгасан иргэд интернэтээр эсэргүүцлээ илэрхийлэн, нэгдэхийг уриалж байх үед Ни Юланыг баривчилсан юм. Түүнийг шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хаалттай болсон бөгөөд хэвлэлийнхэн болон олон улсын дипломатуудыг оролцуулаагүй юм.

Ни Юланыг дэмжигчид Хятадын хууль сахиулагчдын тулгасан ялыг өөрөөр сэтгэгчдийг дуугүй болгох арга гэж үзэж байгаа юм. Хуульчийн охин Дон Суань шүүх хурал шударга бус болсон гэж мэдэгдсэн байна. Дон Суань аав ээжийгээ баривчлагдсанаас хойш уулзаж чадаагүй гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж