”Титаник”-ийн дурсгалыг хүндэтгэх хөлөг онгоц замд гарлаа

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

”Титаник”-ийн дурсгалыг хүндэтгэх хөлөг онгоц замд гарлаа

Balmoral хэмээх супер хөлөг онгоц 1912 оны алдарт "Титаник" хөлөг
онгоцны маршрутыг давтахаар дөрөвдүгээр сарын 8-нд Британийн Саутхэмптон
боомтоос гарчээ.

"Титаник"-ийн сүйрлийн 100 жилийн ойд зориулж буй дурсгалын аялалд 1309
зорчигч оролцож байна. "Титаник" мөн ийм тооны зорчигчтой байсан билээ.
Balmoral-ийн аялал 12 хоног үргэлжилж Нью-Йоркт дуусах юм.

Хөлөг онгоц дээр хоолны цэснээс авахуулаад найрал хөгжим хүртэл XX зууны эхэн үеийн уур амьсгалыг бүрдүүлжээ.

Дөрөвдүгээр сарын 14-нд Balmoral хөлгийн тавцан дээр "Титаник" мөсөн
уултай мөргөлдсөний 100 жилийн ойд зориулсан дурсгалын ёслол болно. Мөн
Balmoral Канадын Шинэ Шотланд мужийн боомтод зогсож зорчигчид нь
далайгаас олдсон "Титаник"-ийн 120 зорчигчийн шарил нойрсч буй оршуулгын
газарт зочлох юм.

"Титаник" хөлөг онгоц Европоос Америкийг чиглэн анхны аяллаа хийж
байхдаа мөсөн уул мөргөн сүйрч, хөлөг онгоц дээр байсан 2000 хүний 1500
нь амь үрэгдсэн билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж