
Гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлж, судалгаа, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг гамшгаас хамгаалах арга хэмжээнд нэвтрүүлэх, гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн стандарт, норм, нормативыг боловсруулах, гамшгаас хамгаалах судалгаа шинжилгээ, мэдээлэл солилцох, инженер техникийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, харилцан үр дүнтэй ажиллахаар санамж бичигт тусгалаа. Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуультай 2012-2015 онд хамтран ажиллах хөтөлбөр гаргаад байна. Гамшгийн үед барилга, байгууламжийн хийц бүтээцэд учирч болох эрсдэл, түүнийг бууруулах арга замыг судлах, инженер техникийн албан хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, ШУТИС-ийн багш, оюутнуудад гамшгаас хамгаалах, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах ухааны мэдлэг олгох, Улсын нөөцийн зарим бараа, материалын хадгалалтын хэвийн хорогдлын нормыг шинэчлэн тогтоох чиглэлээр судалгаа хийх, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын автын инженер, техникийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, зарим аврах ажлын багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг дотоодод үйлдвэрлэх боломжийг судлах, аймаг, орон нутгийн ШУТИС-ийн харьяа болон Онцгой байдлын анги, байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.