Эмч нарт зориулсан бага хурал болно

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Эмч нарт зориулсан бага хурал болно

“Судсаар хийгдэх шингэн тэжээлийн клиникийн судалгаа” сэдэвт эмч, эм зүйч нарын Олон улсын онол практикийн бага хурал маргааш буюу энэ сарын 11-нд болно. Хуралд БНСУ-ын эмч, гастроэнтерлогич профессор хүрэлцэн ирж эмчилгээний шинэ үеийн дэвшилтэт арга зүйн талаар илтгэл тавьж, ам ходоод гэдэсний замаар хооллох боломжгүй өвчтөнийг судсаар тэжээж, амин хүчил электролит, илчлэгээр хангах өндөр үр дүнтэй бүтээгдэхүүнийг танилцуулах ажээ.
 
"Азиа-Фарма” ХХК-иас санаачлан зохион байгуулж буй энэхүү олон улсын бага хуралд хот, хөдөөгийн 200 гаруй эмч, эм зүйч нар оролцохоор болжээ.

Д.Жаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж