Өнгөрсөн долоо хоногийн шилдэг гэрэл зургуудыг толилуулж байна. Зурган дээр дарж томруулж харж болно.
4 сарын 2
Horned Owl, Saskatchewan
Гэрэл зургийн урлагийн гайхамшиг нь хэрэгтэй цагт хэрэгтэй газар нь очиж яг тохиромжтой үед нь аппаратныхаа товчийг дарах зурагчны авьяасаас шалтгаалах нь цөөнгүй байдаг. Ингэж чадаагүй улмаас алдагдсан, бусдад харагдахаассаа өнгөрсөн олон агшин байдгийг хэн бугай эс мэдэх билээ. Тэгвэл гэрэл зурагчин Robert Postma томоохон эвэрт ууль буюу бэгбаатарыг яг нисэх үед нь “дарж” чаджээ. Канадын Саскачеван мужид амьдардаг энэ шувуу ан хийхээр оромжноосоо нисч байгаа торгон агшин…
4 сарын 3
Rubbing Stone, Washington
“Шөргөө чулуу” гэж Вашингтон муж дахь Колвилл индианы нөөц газар энд тэндгүй хэвтэх аварга чулуунуудыг хэлдэг. Учир нь энд зэрлэг бизон сарлаг ирж эвэр, бөөр, хошуугаа мааждаг юм байна. Үүнийг үл өгүүлэхүйд (үл харуулахуйд), 40 тоннын эдгээр аварга “тэмээн” чулууд нь оддын гэрэл дор тун чиг үзэсгэлэнт баримал мэт харагдана. Урлаач нь Fritz Hoffmann.
4 сарын 4
Усан доорхи фото камер Eagle Lake нуурын ёроол дахь “зэрлэг баян” ургамлын аймгийг буулгажээ. Сараана цэцгийн навч нь усанд дотор хүхрийн диоксид ялгаруулдаг учраас усан цөөрөм ширхэг ч загасгүй хоосон болдог байна. Гэвч авран хамгаалах арга хэмжээ авсны үр дүнд тэнд амьдрал бага багаар сэргэдэг юм гэнэ. Michael Melford-ын сараанын “тавцан”.
4 сарын 5
Rainy Day, Washington, D.C.
Тун удахгүй биднийг ч баясгах бороо… Борооноор хамгийн ноомой хүн ч яруу найрагч болж, харин хамгийн баясгалантай нэгэн гүн ухаантан болох нь ч бий… Хаана байхад нь хур оров гэдгээс л хамаг юм шалтгаалах байх л даа. Асгаран орох аадрын усан цохиур дор америкийн нийслэлийн шуугиант засмал ч парисын ганган хээнцэр гудам болдог гэдгийг Jim Moore харуулсан бололтой.
4 сарын 6
Айл буусан хаврын сэдэв үргэлжилсээр… Горхи жингэнэж цас мөсөн хүрмээ хүч түрэн түлхэн одно. Финляндад бол бяцхан горхи хүчирхэг гол мөрөн болон хувирч уулын горхитой эн тэнцүү хүчээ үзэх нь бий Чухам үүнийг л баталж замдаа таарах мөсөн хаалтыг сэт цохих шар усны урсгалыг Kyle Ueckermann буулгаж авчээ.
4 сарын 7
Green Anole, Texas
Харин Техасын зүүн өмнөд нутгийн хувьд бол хавар аль хэдийн хаанчлалаа тогтоожээ. Энд ногоо ноцож, цэцэг цэнхэртэж, шинэхэн зүлэг цоролзож байна. Бас ногоон гүрвэл гуужиж байгаа арьсаа таягдан, бүлээн наранд шинэхэн арьсаа ээж эхэлснийг Michael Walker уламжилж байна.
4 сарын 8
Karkonosze National Park, Poland
Польш, Чехийн хил дээр баруун хойноосоо зүүн урагш сунаж Карконошегийн нуруу болон ижил нэртэй Үндэсний Парк байрладаг. Үлгэрийн үлэмж биетэн Карконошегийн нэрээр овоглосон энэ уулархаг нутагт аялал жуулчлал болон уулын цанын баазууд олон бий. Гэрэл зурагчин Iza Opala.