
Багануур дүүргийн ШШГЕГ-ын харьяа 427-р хорих ангиас гурван ялтан оргосон хэрэг энэ сарын 8-нд гарсан. ШШГЕГ-ынхан болон Цагдаагийн байгууллагын ажилтнууд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж оргодлуудыг нэхэн тэдний хоёрыг нь буюу Б.Батболд, Т.Анхболд нарыг Төв аймгийн Баяндэлгэр сумын нутгаас энэ сарын 9-ний өглөөний 07 цагийн орчим баривчилсан юм. Харин ялтан Д.Батбаярыг орон даяар эрэн сурвалжилж байсан билээ. Түүнийг энэ сарын 9-10-нд шилжих шөнийн 01.50 цагт Багануур дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зам зуур” цайны газраас эрлийн бүлэг баривчилжээ.
Д.Батбаяр нь 2007 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 59-р тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.4, 234.2-р бүлэг хулгай, шунахайн сэдэлтээр аж ахуйн нэгж, байгууллагын мэдэлд байгаа баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлсан, устгасан гэх хэргээр арван жил 10 хоног хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэн нэгэн аж. Тэрбээр суллагдахад дөрвөн жил дөрвөн сарын хугацаа үлдээд байжээ.
С.Отгон
bi 2012-04-10 112.72.11.122
baganuuraas orgodog gurviin 2 tus ajilchid ni uursduu barisan gesen
saka 2012-04-10 103.29.144.82
улсын мөнгө идээд байгаа дарга нарыг бүх насаар нь хоривол таарна. бичиг урсан хүнийг ингэж шийтгэж байгаа бол. дэндүү их идэж дээ. татварын гансүхэТӨХ-ны сугар гээд олон хүн байгаа юм байна да. яана даа
Зочин 2012-04-10 103.23.50.19
Бичиг цаас урлаа гэж 10 жил өгөж байгаа юмуу
Зочин 2012-04-10 202.170.82.37
хөөрхий дөө дэндүү ял авсан байнаа улстөрчидын хажууд өлгийтэй хүүхэд шиг л юм хийж дээ
Зочин 2012-04-10 202.179.2.5
аж ахуйн нэгж, байгууллагын мэдэлд байгаа баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлсан, устгасан гэх хэргээр арван жил 10 хоног хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэн нэгэн аж – ЯМАР ХАТУУ ШИИТГЭЭ ВЭ
Зочин 2012-04-10 182.160.30.77
zarim zasag darga nar tamgaa uguhgui avaad zugtaagaad bna gej sonsogdood bdag ene heregtei barag adilhan yum bishuu
Зочин 2012-04-10 182.160.30.77
хулгай, шунахайн сэдэлтээр аж ахуйн нэгж, байгууллагын мэдэлд байгаа баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хулгайлсан, устгасан гэх хэргээр арван жил 10 хоног хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгэгдсэн manai huuli ih changa yum gej bodogdoj bna shuu