Авто тээврийн газраас мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Авто тээврийн газраас мэдээлэл хийнэ

Засгийн газрын  хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газраас Тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн системийг боловсронгүй болгох ажлын хүрээнд  “Тээврийн хэрэгслийн бүртгэл хийх  програм хангамж”-д өөрчлөлт оруулаад байна. Уг програм хангамжийг ашиглаж эхэлснээр  тээврийн хэрэгслийн улсын дугаарлалт олгох ажиллагаа автоматчилагдах юм.

Энэ нь улсын дугаарын сери бүхий дугааруудаас компьютер автоматаар буюу тохиолдлоор /Random/  сонголтыг хийн олгож байхаар програмчлагджээ.

Програм хангамжийг нэвтрүүлэхтэй холбогдуулан маргааш 11:30 цагт   Авто тээврийн газрын 307 тоот  өрөөнд  мэдээлэл хийх юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж