Ливи босогчдод цалин олгохоо зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Ливи босогчдод цалин олгохоо зогсоолоо

Ливийн Засгийн газар М.Каддафийн эсрэг байлдаж байсан босогчдод өгдөг
байсан цалингаа энэ сараас эхлэн зогсоожээ. Ливийн LANA агентлаг өнөөдөр
энэ талаар мэдээллээ. Бослогод яг хэдэн хүн оролцсоныг тогтоох
боломжгүйтэй холбоотойгоор хууль зөрчих явдал газар авч, олон сая динар
ор мөргүй алга болж байгаа учраас энэ санхүүжилтийг зогсоолоо” гэж
Шилжилтийн үндэсний зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Мохамед Харизи
мэдэгдсэн байна. Тэрбээр цааш нь “Тиймээс зөвлөлийн зүгээс босогчдоос
хүлцэл өчиж байна. Цаашдаа судалгаа явуулж байж жинхэнэ босогчдыг олж
тогтоогоод дараа нь урамшууллын энэ тогтолцоог хэрэгтэй эсэхийг шийдэх
болно” гэж өгүүлжээ.   

Х.Сайхан
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж