“Одоогоос 80 гаруй жилийн өмнө бидний өвөг дээдсийг хэлмэгдүүлж, Монголын сор болсон хүмүүсийг буудан хороож байсан явдал нь үймээн самуун байсан уу? Ардын бослого байв уу? Иргэний дайн байв уу? Чухам юуны төлөө, юуны учир гэм зэмгүй олон ард, олон лам нарыг хомроглон устгаж байсан юм бол оо? Энэ бүх асуултын зангилааг тайлах ард түмэнд түүхийн үнэн зөв мэдээллийг түгээх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг хийж байгаа юм” гэж зохион байгуулагчид ярилаа. МоАХ болон Монголын хэлмэгдэгсдийн холбоо, Монгол улсын багшийн их сургуулийн Монголын түүхийн танхим хамтран эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж буй юм.
Эрдэм шинжилгээний бага хуралд Монголын түүх судлаач эрдэмтэд ,батлах хамгаалах хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид дээрх асуудлуудын хүрээнд илтгэл хэлэлцүүлэх юм. Мөн Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг Б.Баабар маш сонирхолтой илтгэл тавих юм байна.