Монголын бүх ард түмний 13 дугаар их наадмын сагсан бөмбөгийн бүсийн тэмцээн “Хангарьд” паласт боллоо. Эрэгтэй зургаа, эмэгтэй таван багийн 132 тамирчин оролцсоноос Н.Мишигсүрэн ахлагчтай Орхон аймгийн баг тамирчид тэргүүлжээ. Удаах байрыг Б.Хэнмэдэх ахлагчтай Өвөрхангай аймгийн баг эзэлж, Архангай аймгийн тамирчид гуравдугаарт шалгарсан байна. Эмэгтэйчүүдээс Д.Цэгмэд ахлагчтай Орхон аймгийн тамирчид тэргүүн байр эзэлж, Г.Энхтуул ахлагчтай Булган, Д.Түвшинтөгс ахлагчтай Хөвсгөл аймгийн тамирчид удаах байрын эзэд болжээ. Эдгээр багууд энэ сарын 25-29-нд Улаанбаатар хотод зохиогдох шигшээ тэмцээнд оролцох эрх авсан байна.
Б.Саран