“Sony” корпораци 10,000 ажилтнаа хална

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

“Sony” корпораци 10,000 ажилтнаа хална

“Sony” корпораци 10,000 ажилтнаа халах гэж байгаа гэнэ. Энэ нь корпорацийн нийт ажилчдын зургаан хувьтай тэнцэх аж.

Ажилчдаа цомхотгож, корпорацид шинэчлэл явуулна гэж энэ дөрөвдүгээр сарын 1-нд шинээр томилогдсон корпорацийн шинэ гүйцэтгэх захирал Казуо Хирай мэдэгджээ.

“Sony” корпораци 2005 оноос хойш гуравдахь цомхотгол явуулж буй нь энэ аж. Казуо Хирай сүүлийн дөрвөн жил алдагдалтай ажиллаж буй энэ аварга үйлдвэрийг зөв замд оруулахын тулд цомхотгол хийхээс өөр аргагүй болсон гэж мэдэгджээ. Цомхотголыг ашиггүй ажиллаж буй зурагтын үйлдвэрээс эхлэх аж. “Sony” корпорацийн санхүүгийн жилийн алдагдал 220 тэрбумд хүрчээ.

Өнгөрсөн арваннэгдүээр сард “Sony” корпораци 2009 онд боловсруулсан LCD зурагтын худалдааг зогсоосон юм. Энэ төрлийн бүтээгдэхүүний бизнес сүүлийн найман жил урагшлаагүй гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж