Лэди Гагагийн ховор зургууд анх удаа

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Лэди Гагагийн ховор зургууд анх удаа

Лэди Гагаг нэр алдарт хүрээгүй байх үед, тодруулбал 19-тэй охин дөнгөж дуулж эхэлж байхад эдгээр зургуудыг авчээ. Түүний коллежийн найз гэрэл зурагчин Малгорзата Саниевска тэр үедээ дэлхийн хэмжээний одын анхны мэргэжлийн гэрэл зургуудыг авч байгаагаа мэдээгүй байлаа.

Тэд уулзалдаад Лэди Гагагийн гэрт ирсэн бөгөөд Гага хувцас хунараа сольж, нүүрээ будаад яг л фото модель шиг зургаа авахуулж эхэлсэн байна. Эцэг, эхийнх нь өрөөний цонхон тушаа байсан төгөлдөр хуур түүний зурагт үнэнч хамтрагч нь байж чаджээ. Урьд өмнө нь олон нийтэд огт дэлгэж байгаагүй эдгээр зургуудыг CNN цахим хуудсандаа тавьжээ. Гэрэл зургуудыг энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж