-Та
бол шинэ цагийн нийтийн дууны хамгийн тод төлөөлөгч. Ажиглаж байхад
борооны дараах мөөг шиг маш олон нийтийи дуучид төрөн гарч байна.
Тэдний дундаас дуучин Баясгалан цоройлж гараад байдгиин учир юуных вэ?
-Урлагт
нэг хувийн авьяас, 99 хувийн хөдөлмөр гэж ярьдаг. Бид маш сайн
хөдөлмөрлөдөг байсан. Надад чөлөөт цаг, амралтын өдөр гэдэг ойлголт
одоо хүртэл оайхгүй. Цаг хугацаа, боломжийг алдахгүйн тулд бүх талаар
чармайж, хичээж явсан. Багшийн амнаас гарсан үг болгоныг анхааралтай
сонсож нөгөө чихээрээ гаргачихгүйг мэрийдэг байсан. Маш эрт сургууль
дээрээ ирнэ. Нэгэнт энэ мэргэжлийг сонгосон юм чинь мэргэжлээрээ хоолоо
олж иднэ гэж бодож байсан учраас маш их хичээсэи. Бүрэн төгс сурчихсан
гэж би хэлэхгүй. Угаасаа урлаг гэдэг үхэн үхэтлээ суралцаж байдаг зүйл.
Ер нь дуучид олон болж байгаа нь үнэн. Гэхдээ залуу үеийн оюутнууд
хэтэрхий хурдан
телевизээр гарах, олны танил болох
тал дээрээ хэтэрхий анхаараад байгаа юм шиг. Яаж зөв дуулах вэ гэдгээ
анхаарахаасаа илүү энэ талаа хэтэрхий анхаараад байгаа юм шиг
санагддаг. Гэхдээ хувь хүний асуудал байх л даа. Миний энэ өчүүхэн
амжилтанд хүрэхэд миний ард түмний сйаахн сэтгэл, оюунлаг чадвар нь
нөлөөлсөн. Намайг дэмждэг, миний дууг сонсдог хүн бүхэнд баярлаж явдаг.
Дууныхаа сонголтон дээр маш сайн анхаарч, дуугаа олж дуулах нь амжилтын
бас нэг үндэс байдаг. Мөн өөрөөсөө илүү, дээр яваа хүнийг хүлээн
зөвшөөрч байж амжилтанд хүрнэ.
-Таныг
анх урлагт хөл тавьж байсан үеийг сайн санадаг юм. "Хонгорхон үр минь"
дууг дуулаад л. Тэрнээс хойш олон ч өдөр хоног онгөрч. Өнгөрсөн
хугацаанд Т.Баясгалан гэдэг хувь хүн болон таны амьдралд ямар
өөрчлөлтүүд гарсан бол?
-СУИС-д би 1998
онд оюутан болж орсон. Тэрнээс хойш 10 жил өнгөрчээ. 10 жил гэдэг залуу
хүний хувьд амьдралын маш том хэсэг. Залуу нас гэдэг утгаараа оргил үе.
Энэ 10 жилд эрсдэлтэй ч юм их байлаа, азтай, гунигтай, баяртай явдлууд
ч их тохиож байлаа. Хүний амьдралын л жам төөргөөр явсан хэрэг.
Заримдаа шантрах ч үе байсан. Сайхан шагнал урамшуулал ч авлаа. Их л
буцалсан цай шиг 10 жил өнгөрч. Хувь хүний тухайд гэвэл ямар нэг
асуудлыг сэтгэлийн хөөрлөөр шийдэх нь бага болсон. Ер нь баярласан,
уурласан эсвэл онгирсон үедээ сэтгэлийн хөөрлөөрөө шийдвэр гаргахад
онохоосоо алдах нь их байдаг. Тийм болохоор аль болох алдахгүйг л бодож
амьдрах юм. Гэхдээ алдаагүй хүн гэж юу байхав. Алдаанаас айгаад байвал
урагшаа явахгүй. Тэр болгоны давс хужрыг тааруулах гээд л явж байна даа.
-Сүүлийн
үед таны дуулсан шашны дуу олны сэтгэлд хүрсэн. Бас ээжтэйгээ Таж
Махалын өмнө очиж клип хийлгэсэн байна лээ. Эндээс харвал та багагүй
шүтлэгтэй бололтой?
-Бурханд хайртай
хүнийг бурхан хайрладаг юм байна лээ. Би бурхны сургаалийг шүтдэг.
Надад бурхан шүтдэггүй гэж яриад байгаа хүмүүс худлаадрьж байгаа юм шиг
санагддаг. Яагаад гэвэл хүн өөртөө итгэх итгэлээ алдсан үедээ хүссэн
хүсээгүй бурхнаас тусламж гуйдаг. Жишээлбэл, шөнө ганцаараа явж байгаад
айх юм бол өөрийн эрхгүй л бурхан минь гээд хэлчихдэг биз дээ. Эсвэл
шалгалтанд орохдоо бурхан минь гайгүй асуулт таараасай гэдэг ч юм уу.
Энэ бүхэн өөрийн эрхгүй цаанаас гардаг. Тэгэхээр бурхныг огт шүтдэггүй
хүн гэж энэ хорвоо дээр байдаггүй байх. Харин шүтдэг урсгал нь өөр
байдаг байх. Ээжтэйгээ хамт дэлхийн хүмүүс тэнгэрээс буусан ус гэж
үздэг ариун Гангын уснаас очиж амсаж, зураг авсан. Их хол замыг туулж
очсон болохоор ээж минь ядарсан л даа. Их ч халуун байсан. Гэхдээ Ганга
мөрөнд орсон өдрийг хэзээ ч мартахгүй. Бид хоёрын амьдралын дурсагдах
маш сайхан өдөр болж үлдсэн. Одоо ярихад хуртэл нүдэнд харагдаж байна.
Боломж л гарвал сэтгэл зүрх, цаг заваа харамлахгүйгээр ээжийгээ,
аавыгаа бага багаар ч гэсэн баярлуулж байх хэрэгтэй. Би мөнгө өгчихсөн,
жаргааж байна гэж боддог хүмүүс байдаг байх. Гэтэл хүн мөнгө төгрөгнөөс
илүү үр хүүхдээрээ дутаж амьдардаг. Ээж, аавдаа хайртай гэдэг үгийг
харамгүй хэлж байх ёстой юм болов уу гэж боддог.
-Сүүлийн
үед хот, хөдөөгийн соёл, yийтийн дуу хотыг хөдөөжүүлж байна гэж их
ярьж, шүүмжлэх болж. Та үүнд ямар байр суүринаас ханддаг вэ? Та
эмзэглэдэг үү?
-Би уран бүтээлээ
Монголын бүх ард түмэнд зориулж дуулдаг. Зөвхөн эрчүүдэд, эсвэл
бүсгүйчүүдэд, эсвэл дан хөдөөнийхөнд гэж ялгадаггүй. Биднээс илүү
сэтгэлийн тэвчээр гаргаж, эх орноо эзэнгүй байлгахгүй гэж эх орноо
манаад сууж байгаа хүмүүс хөдөөнийхөн. Тийм болохоор би хөдөөгүүр явж
тоглолт хийх их дуртай. Хэн нэгэн уриагүй ч гэсэн өөрөө санаад, гэнэт
гараад явчихдаг. Түрүү жил Баянхонгор аймгийн алслагдсан 9 суманд очиж
өөрийнхөө тоглолтыг үнэгүй тоглоод ирсэн. Намайг очно гэхээр
итгэдэггүй, оччихоод үнэгүй тоглоно гэхээр бүр ч итгэдэггүй. Саяхан
Хонгор суманд очиж үнэгүй тоглолтоо хийгээд ирлээ. Хонгор сум бол манай
улсын бас л халуун цэгийн нэг болоод байгаа. Тиймээс тэднийг хүнд хэцүү
байх үед нь очиж дуу хуураараа бага ч болов баяр хөөр бэлэглэж,
сэтгэлийн дэм өгөхийг хүссэн. Хонгорынхон ч үнэхээр сайхан хүлээж
авсан. Зарим нь бэлэг хүртэл өгч байна лээ.
-Ингэхэд
таны алдахаас айгаагүй хайр мииь гээд гоё дуу байдаг. Олон ч залууст
урам, ухаарал өгдөг юм шиг санагддаг ш дээ. Та алдахаас айдаг уу?
-Түрүү
жилийн тоглолтыг маань үзчихээд "Өдрийн сонин"-ы Ганчимэг эгч нийтлэл
бичсэн байсан. Тэр нийтлэлийг олж уншчихаад би уйлж байсан. Анх удаа
сонин дээр гарсан нийтлэлийг уншаад уйлж байгаа маань тэр. Яагаад вэ
гэвэл тэнд намайг магтаа ч үгүй, муулаа ч үгүй, яг байгаагаар минь
бичсэн байсан. "Энэ тоглолтыг үзээд миний сэтгэл их гэгэлгэн байлаа.
Энд ирсэн хүмүүс өнөөдөр яг ийм л дуу сонсохыг хүсч байсан юм шиг надад
санагдлаа" гээд цааш нь үргэлжилнэ. Хүн амьдралдаа тодорхой зорилготой
байж, түүнийхээ хойноос сэтгэл гаргадаг байх хэрэгтэй болов уу гэж
боддог
-Тань
шиг залуухан, олны танил бүсгүйгээс хайрын тухай асуухгүй өнгөрч
чадахгүй нь. Хайр гэж таныхаар юу вэ? Мөнхийн хайр гэж байдаг болов уу?
-Хайр бол амьдралын хүчилтөрөгч.
-Хайр,
гэр бүл гэдгийн нөгөө талд нууц амрагийн тухай асуудал иэг зоосны хоер
тал шиг явдаг юм шиг ээ. Хүн төрөлхтний мөнхийн сэдэв болсон нууц
амрагийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Би
нэг их амьдрал үзчихсэн мундаг амьтан биш болохоор энэ асуултанд
хариулахад одоохондоо миний ухаан дутна. Тиймээс хариулахаа азная гэж
бодож байна.
-Жинхэнэ найз, үнэнч нөхөрлөл ховордсон цагт бид амьдарч байгаа. Та эмэгтэйчүүдийн нөхөрлөлийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Эмэгтэйчүүдийн
нөхөрлөл гэж байдаг. Би олон сайхан найзуудтай. Харин мэргэжил
нэгтнүүдээс маань тийм илэн далангүй, ойр дотно найз байдаггүй. Өөр
мэргэжлийн, өөр салбарын эмэгтэйчүүдтэй их нөхөрлөдөг.
-Эмэгтэй
хүний атаархал тэдний нөхөрлөлийг сүйтгэдэг гэж олон хүн ярьдаг. Тийм ч
учраас олонхи эмэгтэйчүүд эрчүүдтэй нөхөрлөхийг илүүд үздэг болж?
-Харьцааны
хувьд аваад үзэх юм бол эрэгтэй, эмэгтэй найзууд 50, 50 хувьтай байгаа
байх. Миний амьдралд нэг эмэгтэй хүн намайг хоёр, гурван ч удаа их
гомдоож байсан. Хэрвээ миний ярилцлагыг уншвал ойлгох байх гэж бодож
байна. Арай ч тэгчихгүй болов уу гээд уучлаад өнгөрөхөөр дахиад л
гомдоосон байдаг. Гэхдээ тэр хүн намайг гомдоосон гээд бусад найзууддаа
болгоомжтой хандах юм байхгүй л дээ. Гэхдээ л нөхөрлөл дээр болгоомжтой
хандах ёстой юм байна гэдгийг би ойлгосон. Надад олон жил нөхөрлөсөн
сайхан найзууд бий. Тэднийгээ цаашид илүү олон жил явч явахын тулд
болгоомжтой байх ёстой. Хүн хамгийн түрүүн хайртай, итгэдэг хүндээ
гомддог. Тэр гомдлыг тайлахгүй удчихвал үзэн ядалт болж хувирдаг.
Гэхдээ гомдоход бас учир бий. Ялангуяа эмэгтэй хүн их гомдомтгой шүү
дээ. Хүн ер нь хүнийг санаатайгаар гомдооно ч гэж байхгүй. Нэг учир
шалтгаан байдаг. Тэр үедээ уурлачихсан явсан юм уу, бухимдалтай явсан
юм уу. Тэрийг бас авч үзэж ойлгох хэрэгтэй байх гэж боддог.
-Тэгвэл таныхаар жинхэнэ эмэгтэй хүн гэж хэн бэ?
-Эмэгтэй
хүн бол хэвлийдээ бүхэл бүтэн ертөнцийг тээж явдаг хүмүүс. Маш том
лаборатори юм даа. Эмэгтэй хүн их азтай юм уу, эрчүүдийг бодвол. Яагаад
гэвэл гоо сайхан ертөнцийг аварна гэдэг үг эмэгтэйчүүдэд илүү
хамаарагддаг. Тэр утгаараа эрчүүдийг бодвол илүү гоё ганган, хээнцэр
явах боломжтой. Эмэгтэй хүнийг гадаад төрхөөрөө ч, сэтгэл нь ч,
харьцаан дээрээ ч их эмэгтэйлэг байгаасай гэж боддог юм. Бага зэрэг
аальгүй зан бас хэрэгтэй. Тэр нь ихэдэж болохгүй, гэхдээ. Бас
хүлээцтэй, тэвчээртэй эмэгтэй хүн сайхан харагддаг. Би өөрөө ч гэсэн
тийм байхыг хичээдэг. Гэхдээ тэр бүр чаддаггтүй. Мундаг айхтар
хүлээцтэй хүн би биш, гэхдээ тийм болох байх аа гэж боддог ш дээ.
Эмэгтэй хүн гэдэг маань өөрөө байгалиас заяасан амьтан учраас зөв,
эерэг энергийг өгч байх ёстой юм уу л гэж боддог.
-Эмэгтэй
хүнийг хуруу гараа янзлаад, толины өмнө суух цаашилбал үр хүүхэд
төрүүлэх үүрэгтэй мэтээр ойлгодог байсан үе цагаа өнгөрөөж шинэ зуунд
бүсгүй хүнийг илүү нийгмийн зүтгэлтэн талаас нь өөрөөр хэлбэл том
өнцгөөс нь харах болж. Манай хүүхнүүд ч их хүчирхэг, эрчүүдээс
дутахааргүй болж байна. Ингэхэд эмэгтэй хүний хүч юундаа байдаг бол? Та
хүчирхэг эмэгтэй мөн үү?
-Хүчирхэг
байхыг хичээдэг. Энэ жил гэхэд "Алтан сарнай" наадмын урлагийн салбарын
шилдгээр би шалгарсан. Энэ шагналыг урьд өмнө нь эмэгтэй хүн авч
байгаагүй юм билээ. Тийм ч учраас эмэгтэй хүн авсанд хүмүүс бас их
баярлаж байсан. Телевизээс гэхэд ТV5-ын захирал Сараа захирал шилдгээр
шалгарсан. Тэгээд ч тэр үү эмэгтэйчүүд хүчирхэг байнаа гэдэн үгийг тэр
үдэш сонсч байсан шүү. Ер нь эмэгтэй хүн өөрийгөө эмэгтэй гэж гололгүй
зоригтой байх хэрэгтэй юм болов уу. Эрчүүдээс бид юуугаараа дутахав
дээ, тийм ээ. Гэхдээ мэдээж дутагдах юм байлгүй л яахав. Гэхдээ л
зоригтой, дайчин байх хэрэгтэй. Тэр тусмаа манай Монгол эмэгтэйчүүд их
тэсвэр тэвчээртэй, хариуцлагыг үүрч чаддаг хүмүүс. Эмэгтэй хүний хүч
дотоод сэтгэлийн хүчтэй холбоотой гэж боддог. Ер нь эмэгтэй хүн гаднаа
ч хүчтэй харагдах хэрэгтэй, дотроо ч хүчирхэг байх хэрэгтэй. Гадна
дотно хоёр хүч нийлж байж тэр эмэгтэй хүн хүчирхэг байж чадна. Манай
Монголын үе үеийн олон сайхан боловсролтой, авьяаслаг эмэгтэйчүүд
байдаг. Ер нь ахмадуудаасаа л суралцахыг хичээдэг.
-Тэгвэл эрчүүдийн талаар та ямар бодолтой явдаг вэ? Тэд таныхаар хэн бэ?
-Эрчүүд
гэж хэн бэ гэж үү? Хариулахад бас төвөгтэй асуулт байнаа Ямар ч байсан
эрэгтэй хүнгүйгээр эмэгтэй хүн, эмэгтэй хүнгүйгээр эр хүн оршин тогтнож
чадахгүй. Эмэгтэйчүүд бидэнд бүхий л юманд дээр эр хүний нөмөр нөөлөг,
түшиг тулгуур хэрэггэй байдаг. Тэдэнд ч бас бид хэрэгтэй. Тиймээс хэн
хэнээ хүндэлж амьдрах нь чухал.
-20 жилийн дараах Баясааг төсөөлбөл?
-Энэ
ч их хол хугацаа байна. Хувийн амьдралын хувьд айлын сайхан эзэгтэй,
хүний халамжтай хань, үр хүүхдүүдийн сайн ээж болсон байх. Ер нь
залуучууд бид эрх, үүргээ ухамсарладаг байх хэрэгтэй. Зарим хүмүүсийг
ажиглаж байхад хүний эрх, хүний эрх гээд яриад байдаг. Гэтэл үүрэг
хариуцлага хүлээх талаа орхигдуулдаг юм шиг. Үүрэг хариуцлага хүлээж
байж эрх эдэлнэ шүү дээ. Тэр ч үүднээс би Монголын урлагт хүч үзэж
явна. Энэ хугацаандаа хойч үедээ сургамж болох юм үлдээхийг зорьж явна.
Монголын дууны урлагт урт настай хэдэн сайхан дуу үлдээе гэж боддог.
Хүн гэдэг үүднээсээ хүүхэд төрүүлж, улс орондоо хэрэггэй сайн сайхан
хүмүүжүүлж өгөх нь миний үүрэг. Ер нь бол гэр бүлийн суурь хүмүүжил,
эцэг эхээс өгсөн төлөвшил хүнийг үргэлж ухамсарлуулж явдаг. Тийм
болохоор үр хүүхдээ сайн сайхан, зөв хүмүүжүүлэхэд эуэг эхчүүд хичнээн
их ажилтай байсан ч цаг зав гаргах ёстой гэж боддог. Одоо хүмүүсийг
харж байхад их завгүй болж.
Гэхдээ л ямар ч их
ажилтай байсан хүүхдээ хүмүүжүүлэх тал дээр цаг гаргадаг байх ёстой.
Орой унтахад нь үлгэр ярьж өгдөг ч юм уу. Манай ээж бол орой болгон
надад үлгэр ярьж өгч, оньсого таалгадаг байсан. Тэр хэрээр ой ухаан
сайжирч, сэтгэн бодох чадвар нэмэгддэг. Үлгэрээс хүүхэд амьдралын
ихухаан, сургамж авдаг юм шиг санагддаг. Жишээлбэл, бурхан багш насанд
хуртлээ ордноосоо гарахгүй байж байгаад анх удаа гарахдаа хөл нүцгэн
хүн цасан дээр явж байхтай дайралдаж л дээ. Тэр хүн даарсандаа хоср хөл
дээрээ ээлжлэн үсэрч гараараа дулаацуулж явж. Тэрнийг харсан бурхан
багш "Энэ яагаад байгаа юм бэ? Бүжиглээд байгаа юм уу?" гэж асууж л
дээ. Тэгэхэд нь энэ ядуу хүн, хөл нь даараад ингэж байгаа юм гэхэд
тэгвэл булган оймсоо яагаад өмсөхгүй байгаа юм гэсэн гэнэ. Тэгэхэд нь
энэ хүнд булган оймс байтугай хоногийнх нь хоол ч байхгүй гэсэн. Энэ
болтол бурхан багш амьдралын утга учрыг ойлгоогүй явсан. Тэгээд
амьдралын утга учрыг ойлгохоор ордноосоо явсан байдаг. Тийм болохоор
хүүхдэд багаас нь энэ бүхнийг үлгэрээр дамжуулж ойлгуулах ёстой юм
болов уу гэж боддог.
-Эмэгтэй хүн бүр л өөр өөрийн бяцхаан гоо сайхны нууц жортой байдаг. Таны хувьд?
-Түрүүн
би эмэгтэй хүн хүчирхэг байхын тулд гадаад, дотоод хүч тэнцүү байх
ёстой гэж хэлсэн дээ. Энэ дүрэм гоо сайханд ч үйлчилдэг. Өөрөөр хэлбэл,
гаднаа хичнээн сайн бүтээгдэхүүн хэрэглээд ч дотроосоо янз бүрийн юм
идэж уугаад байвал үр дүн гарахгуй. Мэдээж хүн болгоны ярьдаг дотоод
сэтгэл нь зөв, сайхан байх ёстой. Бүтээгдэхүүний хувьд нэг хэсэг
Ь"Огеа1-ын бүтээгдэхүүн хэрэглэж байгаад саяхнаас Японы Ро1а фирмийн
гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байгаа. Хэрвээ зөвхөн бүтээгдэхүүн
сайн байгаад арьс сайхан болчихдог бол муухай арьстай хүн бараг байхгүй
байсан биз. Тиймээс сэтгэл санаагаа зөв энергитэй байлгаж бас идэж уух
юмандаа анхаарах ёстой. Би жишээлбэл, шоколад, чихэр бараг иддэггүй,
алкаголийн төрлийн ундаа бараг хэрэглэдэггүй. Хааяа найзуудтайгаа
уулзсан үедээ улаан, цагаан вино бага зэрэг ууна. Гадуур бараг хоол
иддэггүй. Гэрийн хоол л хамгийн гоё амттай нь санагддаг ш дээ.
Цаашилбал арьсыг амраадаг гол зүйл нойр байдаг. Унтах цагтаа унтаж
байвал зүгээр. Миний хувьд худлаа яриад яахав, цагтаа унтаж чадах нь
ховор. Тоглолтууд маань ихэвчлэн оройн цагаар байдаг болохоор тэр бүр
эрт амарч чадахгүй л дээ.
-Та диет барьдаг уу?
-Бараг
үгүй дээ. Мэдээ
ж орой 6 цагаас хойш махан хоол иддэггүй. Бусдаар бол
айхтар диет баригч биш. Сүүлийн жилүүдэд жингээ бариад байгаа.
-Та чөлөөт цагаа яаж өнгөрөөдөг вэ? Залуу хүний хувьд хамгийн сүүлд хэзээ дискодсон бэ?
-Чөлөөт
цаг гээд ярихаар их хэцүү ш дээ. Чөлөөт цаг байдаг ч юм уу, алийг нь
чөлөөт цаг гэж хэлэхээ мэддэггүй. Жаахан цаг гарвал дасгалдаа явдаг.
Түүнийгээ л чөлөөт цаг гэж боддог. Гэхдээ хүчээр гаргаж байгаа чолөөт
цаг гэх үү дээ. Ер нь фитнест чөлөөт цагаараа биш зайлшгүй явж байх
сстой гэж боддог.
-Таныг өнөөдрийн амжилтанд авчирсан гол чанар юу вэ?
-Чанар
гээд байх ч юу байхав,. Ер нь би зорьсон юмандаа их үнэнч байдаг. Ард
нь гарах гэж үзнэ. Гэхдээ үнэхээр бүтэхгүй юм байвал нэг их адгаад
байхгүй. Дуучин болох нь надад бурхнаас заяасан хувь заяа, зураг байсан
гэж би боддог. Миний өвөг дээдэс их буянтай, ухаантай хүмүүс байж. Тийм
болохоор миний амьдралын зам мөр их сайхан засагдаж явдаг юм болов уу
гэж боддог.
-Мөнгө гэж таныхаар юу вэ? Та хэр баян хүн бэ?
-Мөнгө
бол зүгээр солилцооны хэрэгсэл. Хүн асар их хөдөлмөрлөж байж мөнгө
гэдэг юмыг олдог. Тиймээс мөнгөний араас улайрахын оронд чадвараа
хөгжүүлж, хөдөлмөрлөх хэрэгтэи. Сэтгэлийн хувьд би асар баян хүн.
Монголын ард түмэн миний дууг сонсдог. Найман настай балчираас наян
настай өвгөд хүртэл миний дууг сонсдог гэж би хэлж чадна. Зарим дуунууд
маань ардын дууны хэмжээнд тархсан. Дунд сургуулийн дуу хөгжмийн
хөтөлбөрт орчихсон байдаг. Жишээлбэл, "Ботгоны дуу" ард түмэнд ардын
дууны хэмжээнд хүрсэн дуу. Тийм учраас сэтгэлээрээ, урлагаараа, ард
түмнээрээ би баян хүн.
-Танд баярлалаа, амжилт хүсье.
2008 оны 4 сарын 7