
Эх сурвалжийн өгүүлснээр МАН-д 50 хүнийг гишүүнээр элсүүлсэн хүнд нэг сая төгрөг, элссэн хүн бүрт 20 мянган төгрөг өгөх ажлыг өчигдрөөс эхлүүлсэн гэнэ. Сонгуулийн өмнө энд тэндгүй гишүүн элсүүлэх ажлыг эрчимтэй явуулдаг тус намын менежмент ийм байдлаар өрнөдөг бололтой. Хөдөө, орон нутагт болж буй ийм зүйлийг нуух амаргүй. Ихэнх нь ах дүү, төрөл садан тул мэдээлэл дорхноо нууцаа алддаг жишгээр МАН-ын шинэ гишүүний ханш Сүхбаатарт ил болжээ.
Э.Сараа