Японы эзэн хааны бие тэнхэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Японы эзэн хааны бие тэнхэрчээ

Японы Засгийн газар эзэн хаан Акихито, хатан хаан Мичико нарын ирэх тавдугаар сард Их Британид хийх айлчлалын төлөвлөгөөг хэлэлцэж байгаа гэнэ.

Эзэн хаан Акихито өнгөрсөн хоёрдугаар сард зүрхний мэс засалд орсноос хойш бие нь тэнхэрч, сайжирч буйгаас Засгийн газар түүнийг эзэн хааны албаа цаашид үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ.

Японы эзэн хааны ордны Хэрэг эрхлэх газар ирэх тавдугаар сарын 18-нд болох Их Британийн хатан хаан II Элизабетын угсаа залгамжилсны 60 жилийн ойн ёслолын ажиллагаанд оролцох эзэн хаан Акихитогийн төлөвлөгөөг Засгийн газартай хэлэлцэж байгаа аж.

Эзэн хаан Акихито өнгөрсөн хоёрдугаар сард мэс засалд орохын өмнө төрийн албан үүргээ угсаа залгамжлах хунтайж Нарухитод шилжүүлсэн юм.

Японы эзэн хаан өнгөрсөн гуравдугаар сард эмнэлгээс гарсны дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн байна. Эзэн хааны лагшин хэдий чилээрхсэн ч Фукушимад болсон аймшигтай газар хөдлөлт, цунамийн гамшгийн хохирогчдод эмгэнэл илэрхийлэх ажилд оролцож байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж