Нэгдүгээр зэргийн гурилын үнэ Баян-Өлгий аймагт 40 төгрөгөөр өссөн бол, Говьсүмбэр аймагт 50 төгрөгөөр буурсан байна. Хонины мах Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Ховд, Дархан-Уул аймагт 20-700 төгрөгөөр өссөн бол, Увс, Орхон аймагт 300-500 төгрөгөөр буурчээ. Хонины махны үнэ 5500-7100 төгрөгийн хооронд худалдаалагдаж байна.
Дарханд 7100 төгрөг /хонины мах/ байгаа нь хамгийн өндөр үнэ юм. Үхрийн махны үнэ өмнөх долоо хоногынхоос Архангай, Баян-Өлгий, Дорнод,Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Дархан-Уул аймагт 300-500 төгрөгөөр өссөн бол, Орхон аймагт 200 төгрөгөөр буурсан байна. Үхрийн махны үнэ Өвөрхангай, Төв аймагт 8000 төгрөг буюу хамгийн өндөр үнэтэй байна.