Монголын “Чио Чио Сан” 45 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Монголын “Чио Чио Сан” 45 нас хүрлээ

Энэ амьдралаас үүрд явахаар шулуудсан Чио Чио Сан “Адгийн үйлстэй эвлэрэхгүй хүн Ариун нэртэй үхнэ“ гэсэн бичээстэй эцгийнхээ хутгаар амиа хорлоно… Энэ бол Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатагтай” дуурийн төгсгөлийн хэсэг. Энэ дуурийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид тайзнаа амилуулсаар өдгөө 45 жилийг ардаа үджээ. Энэ жил Монголын тайзнаа 45 нас хүрч буй “Чио Чио Сан” дуурийг энэ сарын 14-нд УДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Энэ удаад эрвээхэй хатагтайд театрын шилдэг сопрано Б.Эрдэнэтуяа дуулах юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж