Туул голд минж нутагшуулах ажлын хүрээнд төслийн багийнхан Герман улсын Бавари мужийн минж үржүүлэгийн газарт очиж туршлага судлаад иржээ. Судалгаагаар минжийг нутагшуулснаар Туул голын ус нэмэгдэх ёстой гэнэ. Ийнхүү минжийг энэ сард буюу дөрөвдүгээр сард Герман улсаас авчрахаар болсон байна. Түүнчлэн Туул голын хар усан тохойд минж үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд төслийн багт минж нутагшуулж байсан туршлагатай, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтдийн баг ажиллаж байгаа гэнэ. Германий Бавари Мужид минж нутагшуулснаар усны хангамж сайжирсан байдаг байна. Дашрамд дурдахад Баваричууд манайд минжийг үнэ төлбөргүй бэлэглэж байгаа ажээ.
Туул гол минжтэй болно
Э.САРАН