Нефтийн үнэ хямдарчээ

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Нефтийн үнэ хямдарчээ

Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын яриа хэлэлцээний сургаар түүхий нефтийн үнэ нэг баррель нь 102 ам.доллар болж буурчээ.

Нью Йоркийн Хөрөнгийн бирж дээр өчигдөр Бенч маркийн газрын тос нэг баррель нь 102.2 ам.доллар болж 1.19 ам.доллараар хямдарчээ. Өнгөрсөн баасан гаригт газрын тосны үнэт цаасны арилжаа харьцангуй сайн байсан гэнэ.

Лондонд Брент маркийн түүхий нефт нэг баррель нь 122.36 ам.доллар болж, 1.07 ам.доллараар хямдарсан байна. Нефтийн үнэ ингэж буурсан нь өнгөрсөн ням гаригт Ираны цөмийн асуудлаар АНУ, Хятад, ОХУ, Франц, Их Британи, Герман зэрэг орнууд ирэх баасан гаригт Истанбул хотод хэлэлцээ хийхээр болсонтой холбоотой гэж ажиглагчид бичиж байна.

Ираны цөмийн хөтөлбөрөөс болж бүс нутагт үүсээд буй таагүй байдал дэлхийн III  дайнд хүргэж магадгүй гэсэн айдас өнгөрсөн аравдугаар сард газрын тосны үнийг 75 ам.доллараар өсөхөд хүргэсэн юм.

Газрын тосны хамгийн том хэрэглэгч АНУ-д түүхий нефтийн эрэлт буурах хандлага ажиглагджээ. АНУ-д  нэг баррель газрын тос өнгөрсөн сард 110 ам.доллар хүрч байсан юм. Нефтийн үнэ буурч байгаа энэ үед байгалийн хийн үнэ ч мөн буурчээ. 1000 м3 байгалийн хийн үнэ 2.09 ам.доллар болж, 0.1 центээр хямдарчээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж