“Эрдэнэзуу” хийдийн нярвыг өнөөдөр шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

“Эрдэнэзуу” хийдийн нярвыг өнөөдөр шүүнэ

Өндөр гэгээн болон түүний шавь нарын урласан бүтээл, түүхийн хосгүй үнэт дөрвөн бурхан, алтан шармал 17 бурхныг хуурамч 22 бурхнаар сольсон “Эрдэнэзуу” хийдийн нярав Ю.Баяраа, хамтран үйлдсэн С.Энхтайван нарт холбогдох шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 14.00 цагт болно. Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, шүүгчээр Ч.Хосбаяр, С.Оюунчимэг, улсын яллагчаар О.Гэрэл нар оролцоно. Тэднийг Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа юм. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж