
Эдийн засагчийн үзэж буйгаар тендерийн захиалга авахын тулд компаниуд ихээхэн авлига өгдөг гэнэ. Авлига нь төрийн албан хаагчид ба томоохон үйлдвэрийн ажилтнуудын дунд их байгаа нь эдийн засгийн хямралтай холбоотой гэнэ. Хатуу шийтгэл оноох эсвэл цалин хөлсийг нь нэмэх гэсэн хоёр аргаар авлигатай тэмцэж болно гэж Шнайдер зөвлөв. “Transparency International” байгууллагын авлигын индекс дээр тулгуурлан тэрээр судалгаагаа хийжээ. “Transparency International”-ын авлигын энэ индекст Герман 14-т бичигдээд байгаа юм.
Ш.Мягмар