
Гадаадын 40 шахам орны театр өөр өөрсдийн хэл дээр Шекспирийн жүжгүүдийг толилуулна. Нийт 70 гаруй жүжгийг наадмын зочид үзэх боломжтой. Британийн бараг бүх театр энэ наадамд уран бүтээлээ толилуулах гэнэ. Нийт 70 гаруй жүжгийн нэг сая тасалбарыг борлуулж эхлээд байгаа ажээ.
Британийн өнцөг булан бүрт орших театруудын тайзнаа эдгээр жүжгүүдийг тоглоно. Харин наадмын төв нь алдарт зохиолчийн төрсөн нутаг Стратфорд хотын Шекспирийн театр байх бөгөөд гол арга хэмжээнүүд энд болох юм байна.