
The Mongolian Mining Journal- д мэргэжлийн булан хөтөлдөг билээ.
Монголын уул уурхайн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах түүний
санал, санаачлагыг энэхүү булангаас анхааран уншаарай.
Уул уурхайн салбарын эдийн засагт эзэлж буй байр суурь, гүйцэтгэж буй үүргийн байдлаараа Монгол Австрали хоёр улсад төстэй зүйл байна уу гэвэл байна.
1. Эрдэс баялгийн нөөц ихтэй.
2. Хүн амтай нь харьцуулахад газар нутгийн хэмжээ томтой.
3. Байгаль, цаг уурын хувьд харилцан адилгүй. Далайн эргийнхээс бусад газраа, нутгийнхаа гүнд хүндхэн нөхцөлтэй цөлжүү, хүн ам сийрэг суурьшилтай.
4. Уул уурхайн бүтээгдэхүүн экспортын голлох хэсгийг бүрдүүлдэг.
5. Ашигт малтмалын томоохон ордууд нь дэд бүтэцгүй, хүн ам суурьшаагүй, байгаль цаг уурын таатай биш бүс нутагт байршилтай.
6. Монгол улс их гүрнүүдээр далайгаас хязгаарлагдсан, Австрали улс эх газрын орнуудаас далайгаар тусгаарлагдсан.
7. Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй, хонины аж ахуй их хөгжсөн гэх мэт адил төстэй зүйл бий.
Тэгвэл ялгаатай зүйл, туршлага сургамж болгомоор юу байна гэвэл их олон зүйлийг хэлж болно. Би Австрали улсад хоёр удаа очсон. Эхнийх нь Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа 1997 оны гуравдугаар сард Австрали улсад айлчилсан. Айлчлалын үеэр Мельбурн хотод Австралийн клубын төлөөлөгчидтэй уулзаж, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцон, “Эрдэнэт”-ийн зэсийг хайлах үйлдвэр Монголд барих, Цагаансуваргын зэсийн хайгуулд “Молопо” компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, нефтийн хайгуулд оролцох, алтны салбарт хамтарч ажиллах боломжийн талаар ярилцсан. Энэ уулзалтад Австралийн CRA, RTZ, ВНР, “Молопо” зэрэг уул уурхайн компани, банк санхүүгийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн оролцсон юм. Тэр үед CRA, RTZ хоёр нийлж “Рио Тинто” компани болох талаар яригдаж байв.
Энэ айлчлалын үеэр шинэ Өмнөд Уэлсийн (NSW) Кобар дахь CRA компанийн алтны Пик гэдэг гүний уурхайд очиж үзсэн юм. Техник технологийн өндөр түвшинд ачих, тээвэрлэх техник нь ил уурхайнх шиг том овор хэмжээтэй, гайхамшигтай сайхан санагдсан. Пик уурхай Австралийн дунд хэсэгт цөлөрхүү газар байрлалтай, уурхайчид нь ирж ажиллаад буцаж хот руугаа харьдаг вахтын системтэй, газрын дээрх барилга байгууламж цөөтэй, хэдхэн тохилог кемптэй байсан. Хоёр дахь удаагаа 2005 онд Австралийн Queensland мужийн нүүрсний уурхайнуудаар аялж, Австрали, Японы хамтарсан уул уурхайн BMA (Billton Mitsubishi Alliance) компанийн уурхайнуудыг үзсэн юм.
Тэнд Америкийн 50м3 шанагатай алхагч экскаватор, 310 тоннын даацтай автосамосвал ажиллана. Яст мэлхий өндөглөж, халим загас нутагладаг далайн тусгай хамгаалалттай бүс дотор далайн тээврийн усан онгоцонд нүүрс ачиж, буулгах аварга том терминал инженерийн онцгой нарийн байгууламжийг байгаль экологийн дээд зэргийн хатуу шаардлагад нийцүүлэн барьсан байх юм. Нэг терминал дээр Германы аварга том хүрдэн утгуурт 4-5 экскаватор ажиллаж, тоос дарах мананцар үүсгэх шүршүүрээр нуруулдсан нүүрсийг байнга шүршиж байв. Ийм л техник технологи Австралийн уул уурхайн үйлдвэрүүдэд нэвтэрсэн байх юм.
1. Австралийнхан хөгжлийнхээ эхэн үед /1950-1970/ хайгуулын ажлыг эрчимжүүлж, ашигт малтмалын олон шинэ орд нээсэн байна. Монгол Улс иймэрхүү бодлого барьж эхлээд одоо буцаад хайгуулын лицензээ хумьж эхэллээ. Үүнийгээ амжилт гэж үзэж байна. Энэ бол уул уурхайн ирээдүйг хааж байна гэсэн үг.
2. Австрали улс металлургийн үйлдвэрлэлээ металлын төрлийн ашигт малтмалынхаа олборлолттой зэрэг хөгжүүлж, өнгөт ба хар төмөрлөгийн үйлдвэрүүдийг байгуулж эхэлсэн байна. Монгол Улс төмрийг хүдрээр нь, зэсийг баяжмалаар нь, алтыг цэвэршүүлэлгүй, нүүрсийг түүхийгээр нь зарж байна.
3. Австрали улс уул уурхайн үйлдвэрлэлээс олсон орлогоо дэд бүтцээ хөгжүүлэхэд зарцуулж, 40 жилийн дотор /1960-2005/ 26 хот суурин, 12 далайн боомт, задгай ачилтын талбай, 25 нисэх онгоцны буудал, 5000 км хувийн болон нийтийн төмөр зам барьж байгуулжээ. /Martin Walsh/ Монгол Улс уул уурхайгаас олсон орлогоо улс төрийн амлалт, сонгуулийн барьцааны амлалт, нийгмийн халамж хамгаалалтад зарцуулаад төмөр зам барих, металлургийн завод барих мөнгөгүй сууж байна.
4. Австрали улс 1960 оноос хойших 40 жилд инженер техникийн ажилтан бэлтгэх, техник технологийн хөгжлийг түргэтгэх бодлого явуулж, 2000 оны эхэн үе гэхэд Австрали улсын техник технологи, түүний үйлчилгээний салбар Австралийн эдийн засагт жил бүр 2,25 тэрбум ам.доллар оруулдаг болжээ. Дэлхийн уурхайнуудын 60 хувь нь Австралийн уул уурхайн программ хангамжийг ашигладаг байна. /Дисковер Монгол-2005/
Монгол Улс инженер техникийн ажилтан бэлтгэхээсээ эдийн засагч, хуульч, үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх нь илүү байна. Уул уурхайн нарийн мэргэжлийн мэргэжилтэй ажилчид бэлтгэх ажлыг үндсэндээ орхигдуулсан байна.
Тэгвэл ялгаатай зүйл, туршлага сургамж болгомоор юу байна гэвэл их олон зүйлийг хэлж болно. Би Австрали улсад хоёр удаа очсон. Эхнийх нь Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа 1997 оны гуравдугаар сард Австрали улсад айлчилсан.
Айлчлалын үеэр Мельбурн хотод Австралийн клубын төлөөлөгчидтэй уулзаж, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцон, “Эрдэнэт”-ийн зэсийг хайлах үйлдвэр Монголд барих, Цагаансуваргын зэсийн хайгуулд “Молопо” компанийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, нефтийн хайгуулд оролцох, алтны салбарт хамтарч ажиллах боломжийн талаар ярилцсан. Энэ уулзалтад Австралийн CRA, RTZ, ВНР, “Молопо” зэрэг уул уурхайн компани, банк санхүүгийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн оролцсон юм. Тэр үед CRA, RTZ хоёр нийлж “Рио Тинто” компани болох талаар яригдаж байв.
Энэ айлчлалын үеэр шинэ Өмнөд Уэлсийн (NSW) Кобар дахь CRA компанийн алтны Пик гэдэг гүний уурхайд очиж үзсэн юм. Техник технологийн өндөр түвшинд ачих, тээвэрлэх техник нь ил уурхайнх шиг том овор хэмжээтэй, гайхамшигтай сайхан санагдсан. Пик уурхай Австралийн дунд хэсэгт цөлөрхүү газар байрлалтай, уурхайчид нь ирж ажиллаад буцаж хот руугаа харьдаг вахтын системтэй, газрын дээрх барилга байгууламж цөөтэй, хэдхэн тохилог кемптэй байсан. Хоёр дахь удаагаа 2005 онд Австралийн Queensland мужийн нүүрсний уурхайнуудаар аялж, Австрали, Японы хамтарсан уул уурхайн BMA (Billton Mitsubishi Alliance) компанийн уурхайнуудыг үзсэн юм.
Тэнд Америкийн 50м3 шанагатай алхагч экскаватор, 310 тоннын даацтай автосамосвал ажиллана. Яст мэлхий өндөглөж, халим загас нутагладаг далайн тусгай хамгаалалттай бүс дотор далайн тээврийн усан онгоцонд нүүрс ачиж, буулгах аварга том терминал инженерийн онцгой нарийн байгууламжийг байгаль экологийн дээд зэргийн хатуу шаардлагад нийцүүлэн барьсан байх юм. Нэг терминал дээр Германы аварга том хүрдэн утгуурт 4-5 экскаватор ажиллаж, тоос дарах мананцар үүсгэх шүршүүрээр нуруулдсан нүүрсийг байнга шүршиж байв. Ийм л техник технологи Австралийн уул уурхайн үйлдвэрүүдэд нэвтэрсэн байх юм.
1. Австралийнхан хөгжлийнхээ эхэн үед /1950-1970/ хайгуулын ажлыг эрчимжүүлж, ашигт малтмалын олон шинэ орд нээсэн байна. Монгол Улс иймэрхүү бодлого барьж эхлээд одоо буцаад хайгуулын лицензээ хумьж эхэллээ. Үүнийгээ амжилт гэж үзэж байна. Энэ бол уул уурхайн ирээдүйг хааж байна гэсэн үг.
2. Австрали улс металлургийн үйлдвэрлэлээ металлын төрлийн ашигт малтмалынхаа олборлолттой зэрэг хөгжүүлж, өнгөт ба хар төмөрлөгийн үйлдвэрүүдийг байгуулж эхэлсэн байна. Монгол Улс төмрийг хүдрээр нь, зэсийг баяжмалаар нь, алтыг цэвэршүүлэлгүй, нүүрсийг түүхийгээр нь зарж байна.
3. Австрали улс уул уурхайн үйлдвэрлэлээс олсон орлогоо дэд бүтцээ хөгжүүлэхэд зарцуулж, 40 жилийн дотор /1960-2005/ 26 хот суурин, 12 далайн боомт, задгай ачилтын талбай, 25 нисэх онгоцны буудал, 5000 км хувийн болон нийтийн төмөр зам барьж байгуулжээ. /Martin Walsh/ Монгол Улс уул уурхайгаас олсон орлогоо улс төрийн амлалт, сонгуулийн барьцааны амлалт, нийгмийн халамж хамгаалалтад зарцуулаад төмөр зам барих, металлургийн завод барих мөнгөгүй сууж байна.
4. Австрали улс 1960 оноос хойших 40 жилд инженер техникийн ажилтан бэлтгэх, техник технологийн хөгжлийг түргэтгэх бодлого явуулж, 2000 оны эхэн үе гэхэд Австрали улсын техник технологи, түүний үйлчилгээний салбар Австралийн эдийн засагт жил бүр 2,25 тэрбум ам.доллар оруулдаг болжээ. Дэлхийн уурхайнуудын 60 хувь нь Австралийн уул уурхайн программ хангамжийг ашигладаг байна. /Дисковер Монгол-2005/
Монгол Улс инженер техникийн ажилтан бэлтгэхээсээ эдийн засагч, хуульч, үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх нь илүү байна. Уул уурхайн нарийн мэргэжлийн мэргэжилтэй ажилчид бэлтгэх ажлыг үндсэндээ орхигдуулсан байна.
Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹003 дугаараас уншина уу.