ААН-ийг бүртгэлд хамруулж байна

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

ААН-ийг бүртгэлд хамруулж байна

Говь-Алтай аймагт жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж, ахуйн нэгжүүдийг “Жижиг дунд үйлдвэрийн тухай” хуулийн зургадугаар зүйлд заасны дагуу бүртгэлд хамруулж байна. Цаашид жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн бүртгэлд хамрагдаагүй иргэн аж ахуйн нэгж нь төрөөс үзүүлж буй дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, лизингийн үйлчилгээ болон нэмүү өртгийн албан татварын хөнгөлөлт, зээлийн батлан даалтад хамрагдахгүй байх талаар холбогдох байгууллагаас анхааруулж байна. Энэ онд жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авахаар 23 иргэн, аж ахуйн нэгж төслөө ирүүлснийг төсөл сонгон шалгаруулах комиссын хурлаар хэлэлцэн, шалгарсан төслүүдийг банкинд шилжүүлсэн ажээ.

Э.САРАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж