Д.Хаянхярваа, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар "Цахим ирээдүй" хөтөлбөрийн
санамж бичигт гарын үсэг зурлаа.
"Оюутан бүрт олгож байгаа үндэсний тэтгэлэгийг зүй зохистой зарцуулах боломж олгож,
оюутнуудыг компьютержүүлэх замаар мэдээлэл технологийн салбарт оюунлаг
хөрөнгө оруулалт хийн, "Цахим Монгол" улсыг цогцлоон бүтээхэд тус
хөтөлбөрийн зорилго оршино" гэдгийг Сангийн сайд Д.Хаянхярваа онцолсон.
Үнэхээр Монголын оюутны холбоо Сангийн яамнаас дэмжлэг авч чадах цагаа
олсон санаачилга гаргасныг Сангийн дэд сайд Ч.Ганхуяг ч мөн ярилаа.
Хөтөлбөрийн хүрээнд оюутнууд лизинг хэлбэрээр компьютертэй болох юм.
Хамгийн гол нь оюутан тэтгэлэгээ хэрхэн зарцуулах нь тэдний өөрсдийн
эрх. Гэхдээ нэг жилийн тэтгэлэгийн мөнгөөрөө компьютертэй болох
боломжтойг "Монголын оюутны холбоо"-ныхон хэлж байгаа юм.
Санамж бичиг байгуулагч талууд оюутан бүрт хамгийн хямд, чанартай,
интернетэд холбогдсон, даатгалтай компьютерийг хөнгөлөлттэй зээлээр
худалдан авах боломжийг олгох "Цахим Ирээдүй" хөтөлбөрийг хамтран
хэрэгжүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, оюутан бүрт олгож буй үндэсний
тэтгэлэгийг зүй зохистой зарцуулах боломжийг нээлээ.
Мөн инфляцийн төвшинг бууруулах, гадаад руу чиглэсэн мөнгөний урсгалыг
багасган, оюутан бүрээ компьютержүүлэх замаар мэдээлэл технологийн
салбарт оюунлаг хөрөнгө оруулалт хийлээ гэдгийг ч арга хэмжээнд хүрэлцэн
ирсэн оюутнууд онцлов.