
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн үдээс хойшхи хуралдаан 15.00 цагаас үргэлжлэх ёстой ч ирц бүрдээгүйгээс хараахан эхлээгүй байна. Тиймээс УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гишүүдийг чуулганы танхимд яаралтай орж ирэхийг хүслээ. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2010 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн тул Сангийн сайд С.Баярцогт болон бусад сайд нарыг чуулганы танхимд яаралтай орж ирж, гишүүдийн асуултад хариулт өгөхийг хүсэв.
Г.Дарь