Нээлтийг өдөрлөг хэлбэрээр зохиолоо

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Нээлтийг өдөрлөг хэлбэрээр зохиолоо

“Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын нээлтийг иргэдийг идэвхжүүлэх, зөвлөлгөө мэдээллээр хангах, нөөц бололцоог нь илрүүлэх зорилго бүхий өдөрлөг хэлбэрээр зохион байгууллаа. Тус өндөрлөгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Зам тээвэр барилга хот байгуулалтын  сайд Ц.Дашдорж оролцож Засгийн газраас өрхийн хөгжлийг хэрхэн дэмжих талаар мэдээлэл өглөө. Өдөрлөгийн үйл ажиллагаанд 200 гаруй иргэн үйлчлүүлж хэрэгтэй зөвлөлгөө мэдээлэл авч, гарын авлагаар хангагдсаны дээр үзэсгэлэн худалдаа гаргаж, бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулалт хийлээ. Өрхийн хөгжлийг дэмжих жилтэй уялдуулж “Хүннү гоулд” ХХК- тай байгуулсан нийгмийн түншлэлийн гэрээний  дагуу 1550тн нүүрсийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эх нийт 947 өрхөд олгосон байна.  

                                                                                                                                      Б.Саран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж