Д.Болд Монгол поп урсгалыг хөгжмийн ертөнцөд шинээр гаргаж ирсэн гавьяатай дуучин. Тэрбээр монгол поп урсгалаа үг нь мэргэн, аялгуу нь уянгалаг олон сайхан дуугаараа илэрхийлээд зогсохгүй, эдлэл хэрэглэлээрээ өргөжүүлэн баяжуулж байгаа билээ. Үүний нэгээхэн илрэл нь хүннү загварын монгол дээл нь юм. Жийпний үнээр хийлгэсэн хэмээн шуугиж байсан энэхүү жишүү энгэртэй дээл моодонд орсноор УИХ-ын гишүүд Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Г.Баярсайхан нарыг ийн гангарахад хүргэсэн ба Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл ижилсээд амжсан билээ. Урлагийнхан дотор ч энэхүү моод ихэд дэлгэря дуучин Дээгий, Амараа нар хүннү дээлээр сондгойрох болсон. УИХ-ын гишүүдээс эхлээд үе үеийн шилдэг жүжигчид хүртэл “Гэгээн муза” наадмынхаа гоёлоор хүннү дээлийг сонгосон. Ингэхээр дуучин Д.Болд хүннү дээлийг жинхэнэ утгаар нь моод болгосон хүн гэдэгтэй санал нийлэх биз ээ.
М.Урин