1937 онд Гүржид байгуулагдсан Сталиний музейг шинэчиллээ. Уг нь уг музейг анх Сталиний дурсгалыг хүндэтгэн байгуулсан бөгөөд олон жилинйн турш яг тэр хэвээр нвь хадгалж ирсэн байна. Харин одоо үүнийг өөрчлөн Зөвлөлт засгийн үеийн харгис дарангуйлагчийн ёс бус үйлдэл, үйл хэргийн харуулсан музей болгожээ.
Гүржийн Соёлын сайд Ника Руруа “Дарангуйлагчийг магтан хүндэтгэсэн музейг цаашид хадгалаж байхын аргагүй” хэмээн өгүүлэв. Асар том энэ музей Сталиний төрж өссөн байшинд байрладаг бөгөөд энэ хүнтэй холбоотой 47 мянга гаруй үзмэртэй.
Сталин 1879 онд Гүржийн Гори хотод төрсөн. Хэдийгээр тэрбээр өнөөдөр олон сая хүний амийг залгисан харгис дарангуйлагчийн дүрээр түүхэнд үлдсэн ч төрөлх нутагт нь түүнийг дэлхийн II дайнд Зөвлөлтийн арми ялалт байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн, нацизмийн дэглэмийг түлхэн унагахад гавьяа байгуулсан агуу хүн хэмээн хүндэтгэх хүмүүс олон гэнэ. Тэд уг музейн шинэчлэлтэд төдийлөн таатай хандахгүй байгаа юм.