Волейболын ОААШТ-ий тоглолтууд өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Волейболын ОААШТ-ий тоглолтууд өнөөдөр эхэлнэ

Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболчдын тэмцээний тоглолтууд өнөөдрөөс эхэлнэ. Тэмцээний нээлтийн ажиллагаа өчигдөр УДБЭТ-д болсон юм. Харин өнөөдөр Буянт-Ухаа дахь Спорт цогцолборт 15.00 цагт тэмцээний нээлтийн тоглолт Киргизстан болон Тайландын багийн хооронд болно. Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр хоёр тоглолт болох ба 18.00 цагт Малайз болон Хонконгийн багийн тоглолтоор үргэлжлэх юм.
Монголын шигшээ багийн тухайд маргааш эхний тоглолтоо Тайландын багтай хийнэ. Тус тоглолт 15.00 цагаас эхлэх юм.

Дашрамд дуулгахад, тэмцээний үеэр Буянт-Ухаа дахь Спорт цогцолбор руу автобусаар үнэгүй үйлчилнэ. Автобусны хуваарийг ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж