Brad&Angie-гийн үнэт эдлэл худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.06-нд нийтлэгдсэн

Brad&Angie-гийн үнэт эдлэл худалдаанд гарлаа

Холливуудын алдарт хос Brad Pitt Angelina Jolie нар үнэт эдлэлийн загвар зохион бүтээхээр болсноо зарлаж байсан билээ. Тэгвэл тэдний загварыг нь гаргасан хамгийн анхны үнэт эдлэл “Хамгаалагч сахиус” худалдаанд гарчээ. Энэхүү сахиусыг хосууд Лондонгын тансаг бараа бүтээгдэхүүнээр алдартай “Asprey” фирмтэй хамтран, цөөн тоогоор гаргаад байгаа бөгөөд 11,000 долларын үнэтэй худалдахаар төлөвлөөд байгаа аж.
Хосууд 2006 онд охин Shiloh-гоо төрүүлэх гэж байхдаа гэр бүлийг хамгаалагч сахиус хэмээх могойн дүрстэй бөгж зүүдэг байсан гэнэ. Тэр бөгжнөөсөө санаа авч энэхүү сахиусныхаа загварыг гаргасан аж.
Уг сахиусны толгой нь гэр бүлийн хамгаалагч сахиус гэгддэг могойн дүрстэй бөгөөд 18 кратын цагаан алтаар хийсэн байна. Сахиусны эх биеийг бүхэлд нь хар алмаазаар чимэглэж, могойн нүдийг маргад эрдэнийн чулуугаар хийжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж