Шинэ терминатор Шварценегерт таалагдсангүй

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Шинэ терминатор Шварценегерт таалагдсангүй

Терминатор киноны сүүлийн анги “Терминатор: Аврагч” Арнольд Шварценегерт таалагдаагүй гэнэ. Жүжигчин Кристиан Бейл, Сэм Вортингтон нар гол дүрд нь тоглосон 2009 оны уг кино өмнөх ангиудын амжилтыг гүйцэхгүй гэж Арнольд Шварценегер үзжээ.

Тэрбээр “Хичээсэн ч бай, үгүй ч бай жүжиглэлт, ер нь бүх юм онцгүй болсон” гэсэн аж. “Терминатор: Аврагч” 370 сая ам.долларын ашиг олсон ч өмнөх ангиудын амжилт, ашгийг гүйцэж чадаагүй юм. “Terminator 2” дэлхий даяар нийт 500 сая ам.долларын ашиг олсон бол “Terminator 3” 433 сая ам.долларын ашиг олж, “box office”-ыг тэргүүлж байжээ.  Арнольд Шварценегер Сильвестер Сталлонетэй “The Expendables 2” кинонд хамтран тоглосон юм. Тэрбээр одоо жүжигчин Дэнни Де Витотой хамт “Ихрүүд” киноны шинэ ангийг бүтээх гэж байгаа гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж