Автобусны компаниуд ажлаа танилцуулна

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Автобусны компаниуд ажлаа танилцуулна

Их багтаамжийн автобусны хоёр компани өнөөдөр үйлчилгээгээ танилцуулах өдөрлөг зохион байгуулах гэж байна. Өнөөдөр 11.00 цагт Шархадны эцсийн зогсоол дээр Автобус-1 компани БЗД-ийн 9, 17 дугаар хорооны иргэдэд  ажлаа танилцуулах бөгөөд тэдэнд зориулж урлагийн тоглолт үзүүлэх, мөн гар барилдааны тэмцээн, танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн зэргийг зохион байгуулах гэж байна.  Мөн “Баруун  салаан”-ы иргэдэд үйлчилдэг “НЧБ” компани иргэд зорчигчиддоо зориулан  13.00 цагаас үйлчилгээгээ танилцуулах өдөрлөг зохион байгуулах ажээ.

Д.Жаргал

                                

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж