Барилгын салбарынхан чуулна

Хуучирсан мэдээ: 2012.04.10-нд нийтлэгдсэн

Барилгын салбарынхан чуулна

Барилгын салбартай холбоотой бүхий л мэдээлэл, мэдлэгийг нэг дороос хэрэглэгчдэд хүргэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Барилга Экспо-2012” хаврын үзэсгэлэн яармаг дөрөвдүгээр сарын 12-16-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд болох гэж байна. “Чанарыг эрхэмлэе” уриан дор болох энэхүү үзэсгэлэнг яармагт:

  •   Шинэ орон сууц барьж буй компаниуд
  •  Барилгын материалын үйлдэрлэгчид
  •  Барилгын материалын импортлогчид
  •  “100 мянган айлын орон сууцны хөтөлбөр”-т хамрагдсан компаниуд
  •  Орон сууцны зээл олгож буй Арилжааны банкууд
  •  Хөрөнгө оруулагчид, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид
  •  Машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгчид
  •  Амины орон сууц
  •  Интерьер дизайн, Ландшафт тохижилт гэх мэтчилэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцох ажээ. Харин нээлтийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 12-ны 14.00 цагт “Мишээл Экспо” төвийн үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар “Барилга.МН” БЗМТөв ажиллаж, хамтран зохион байгуулагчаар ЗТБХБЯам, ГХБГЗЗГазар, ОССК, МБХолбоо, МБИХолбоо дэмжин оролцож байгаа ажээ.

Үзэсгэлэн яармагт ОХУ, Щвейцарь, Хятад, Солонгос, Япон, Герман, Польш, Чех, Итали зэрэг орны компаниудын барилгын шилдэг брэнд бүтээгдэхүүнүүд, үйл ажиллагаагааг олон нийтэд танилцуулах юм байна.

 Түүнчлэн энэ үеэр бизнес уулзалт, шинэ бүтээгдэхүүн технологийн сургалт семинараас гадна “100 мянган айлын орон сууцны хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтэй иргэдэд зориулж ЗТБХБЯ, ОССК, Арилжааны банк болон хөтөлбөрт хамрагдаж буй компаниуд оролцож, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ажээ.  

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж