-УБЕГ-ын татан буулгах тушаал гарсан гэх мэдээлэл байна. Өнөөдөр чухам ямар асуудлаар хуралдах гэж байгаа юм бэ?
-Тодорхой бүтцийн өөрчлөлт хийхээр болсон. Гэхдээ УБЕГ-ыг татан буулгана гэсэн ойлголт, тийм тушаал байхгүй.
-Чухам ямар газар, хэлтэст өөрчлөлт орж байгаа вэ?
-Энэ талаар хурлын дараа мэдээлэл өгнө. Одоо мэдэхгүй байна.
-Өөрчлөлт оруулах шаардлага байна гэж үзсэн үү?
-Шаардлага байгаа шүү дээ. УБЕГ иргэддээ түргэн шуурхай үйлчлэх зорилготой газар. Энэ газарт олон дарга, данхайсан удирдлага байна. Түүнийг цөөлөх шаардлагатай.
-Таныг солих гэж байгаа гэх яриа ч байна?
-Өнөөдрийн хувьд би ажлаа хийгээд явж байна. Хурлаас ямар шийдвэр гарахыг мэдэхгүй юм.
УБЕГ-ын харьяа долоон газар бий, улсын хэмжээнд 1200 гаруй ажилтантай. Тус газрын харьяа газрын дарга, орлогч дарга, хэлтсийн дарга, хэлтсийн орлогч дарга гэсэн 30 орчим даргын орон тоо байдаг аж.