Монголын волейболчдод хувцас гардууллаа

Хуучирсан мэдээ: 2012.04.09-нд нийтлэгдсэн

Монголын волейболчдод хувцас гардууллаа

Азийн оюутны аварга шалгаруулах эмэгтэй волейболын II тэмцээнд оролцох Монголын баг тамирчдад өнөөдөр хувцас гардуулан өглөө. Хувцас гардуулах ёслолд тэмцээнд оролцох Монголын багийн ахлагч М.Сономпил, Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан нар болон тамирчид, дасгалжуулагчид оролцов. Багийн ахлагч М.Сономпил хэлэхдээ “Манай тамирчид өмнөх амжилтаа бататгах болно. Цаашлаад ахиулах зорилт тавьсан. Азийн аварга шалгаруулах тэмцээн учраас өрсөлдөгч нар хүчтэй байх нь ойлгомжтой. Тиймээс тамирчид маань бүх хүчээ дайчилна гэдэгт итгэлтэй байна” гэв. Монголын багийн хувцас хар өнгөтэй бөгөөд өлзий хээг оруулж өгчээ. Яг одоо Дуурь бүжгийн эрдмийн театрт Азийн оюутны аварга шалгаруулах II тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа үргэлжилж байна. Тэмцээнд Монгол, Тайланд, Киргизстан, Хонконг, Малайзын баг оролцож байгаа юм.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж