Долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт холбогдсон ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Алтангэрэлийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан захирамжийн дагуу дөнгөж саяхан саатууллаа. Шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг 14 хоногийн хугацаанд Нийслэлийн баривчлах байранд саатуулах юм. Өмгөөлөгч О.Алтангэрэлийн хувьд 10 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах эрх нь нээлттэй юм.
С.Отгон